Орц:
* 1 стакан сүү
* 1,5 стакан сахар
* 1 стакан ургамалын тос
* 4 амны халбага какао
* 3 ш өндөг
* 1,5 стакан гурил
* 7 гр хөөлгөгч нунтаг (baking powder)
* 10 гр ваниллин
* Хүсвэл самар нэмж болно.
Бэлтгэх нь:
- Өндөг сахараа сайтар хутгана.
- Тосоо нэмнэ.
- Сүгээ нэмнэ.
- Какао мөн ваниллинаа нэмнэ.
- Дээрх бэлдмэлээс 1-2 стакан салгаж авна. Бэлэн болсон бровние-гоо энэхүү бэлдмэлээр норгох тул хэр нойтон бровние хийхээсээ шалтгаалан 1-2 стакан бэлдмэл үлдээнэ.
- Үлдсэн бэлдмэл дээрээ өөр саванд холисон хөөлгөгч, гурилаа нэмнэ. Эцэст нь самар
- Тослож бэлтгэсэн тавцан дээрээ зуурмагаа асгаад 650 watt-д 7 минут жигнэнэ.
- Кексээ халуун дээр нь үлдээсэн бэлдмэлээ жигд тараан асгаад хөрөхөөр нь сервислэнэ.
No comments:
Post a Comment