Dorie Greenspan-ы Baking: From My Home to Yours номноос.
Орц:
* 2 жүржийн хальс үрсэн
* 2 1/2 стакан гурил
* 1 стакан сахар
* 1/4 стакан самар
* 150 гр масло
* 2 өндөг
* нэг атга томхон нухсан самар
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Жүржийн хальс, сахараа нэг саванд хийгээд ууранд (өөр нэгэн багахан устай саван дээр тавин жигнэнэ.) халаана. Халах явцад сайтар хутгаж нийцүүлнэ.
- Сахартай бэлдмэл, дөрвөлжлөн хэрчсэн масло, самар, гурилийг нэг ширхэг өндөгний хамтаар зуурна.
- Зуурмагаа хагас см зузаантай элдээд хүссэн хэвэндээ хэвлэнэ.
- Үлдсэн өндгөө хутгаад багсний тусламжтайгаар жигнэмэгүүд дээрээ түрхэнэ. Том том хуваасан самарнуудаа жигнэмэгүүд дээрээ цацна.
- Болтол нь (16-18 минут) жигнэнэ
No comments:
Post a Comment