Alice Medrich-ын Pure Dessert номноос.
Орц:
* 2 стакан гурил
* 1 стакан самар
* 3/4 cтакан сахар
* 1/4 цайны халбага давс
* 2 амны халбага татсан кофе + 45ш кофень үр (чимэглэхэд)
* 210 гр масло, хөргөгчинд хадгалсан
* 1.5 цайны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Гурил, самар, давс, сахараа роботонд хийгээд нунтаглана.
- Кофегоо нэмээд үргэлжилүүлэнэ.
- Дараа нь жижиглэн хэрчсэн масло нэмээд бүx орцыг нийцтэл нь хутгана.
- Ваниллины охио нэмнэ.
- Зуурмагаа тостой цаасанд ороогоод хөргөгчинд хийж хамгийн багадаа 2 цаг амраана.
- Зуухаа 180 градуст халаана.
- Зуурмагаа хагас см зузаантай илдэж хэвлэнэ. Хооронд нь 3 см зайтай өрнө. Голд нь нэг нэг кофены үр зөөлөн дарж байрлуулаад зуухандаа хийж болтол нь (14-16 минут) жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэгээ тавцан дээр нь хэсэг хөргөөд (халуун дээр нь авбал бутарч унах магадлалтай тул болгоомжтой байгаарай.) авч сервислэнэ.
No comments:
Post a Comment