Tuesday, 5 August 2008

Баклажаны салат


Орц:

* 2 ширхэг хаш (eggplant)
* 2 хумс сармис
* тал лимоны шүүс
* ганц хоёр дусал уксус
* баг зэрэг оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Хашаа сэрээгээр хэд хэд хатгаад, пэйчинд хийгээд хамгийн өндөр watt-д, 10 минут жигнэнэ. 5. минутанд эргүүлэхээ мартваа. Эсвэл зуухаа 190 градуст халаагаад сэрээгээр хатгаж бэлтгэсэн хашаа хийн зөөлөртөл нь 30-40 минут (хашны хэмжээнээс хамааран) жигнэнэ.
  2. Болсон хашаа гаргаж ирээд арилгана. Нарийхан нарийхан хэрчинэ.
  3. Сармисаа бяцлана.
  4. Оливийн тос, лимоны шүүс, уксус мөн бяцалсан сармисаа сайтар холино.
  5. Бэлтгэсэн соусаа хэрчиж бэлтгэсэн хаштайгаа холино.
эх сурвалж

No comments: