Жор Kate Zuckerman-ы “The Sweet Life: Desserts From Chanterelle” номноос.
Oрц:
* бриёш (Энэ жороос 2 бриёш гардаг бөгөөд энэ жорд нэг бриёшийн тальг хэрэглэх болно. Өнжсөн, үлдэгдэл бриёш байж болно.)
* 2 амны халбага масло (хаилуулсан)
* 1 1/2 стакан крем (heavy cream)
* 1 1/2 стакан сүү
* 2/3 стакан сахар
* 3 өндөгний шар
* 2 өндөг
* 1/4 цайны халбага давс
* 1/4 стакан Box Elder(Boxelder Maple, Maple Ash) модны сироп
Бэлтгэх нь:
- Тал бриёшыxоо захыг нь авч хаяна. Үлдсэн цагаан талхаа 8 тэнцүү хуваана. Бүх зүсмийг 6 тэнцүү хуваана. (8*6=48 хэсэг жижиг дөрвөлжин талхтай боллоо.) Тостой цаас дэвссэн тавцан дээр тавиад 150 градуст халаасан зууханд хийн захыг нь борлотол шарна. Талхаа гаргаж авна.
- Зуухаа 180 градуст халаана. 30*20 см хэмжээтэй хэвээ тослож бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд сүү, кремээ холин халаана. Буцлангуут нь гал дээрээс авна. Өөр нэг саванд өндөг, сахар, давс, өндөгний шараа холин хутгана. Хутгаж байх явцдаа халуун, бүлээн сүү, цөцгийнхөө бэлдмэлээс бага багаар дусаан өндөгний бэлдмэлээ халаана. Өндэгний бэлдмэл маань халангуут сүүгээ бүгдийг нь нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ.
- Тослож бэлтгэсэн 30*20 см хэмжээтэй савандаа борлуулсан талхнаасаа хийнэ (талыг нь үлдээнэ.). Халуун пүддингийн бэлдмэлээ талхан дээрээ асгана. 180 градуст халаасан зууханд болтол нь (30 минут) шарна.
- 30 минутын дараа зуухнаас гаргаад хөргөж хадгалсан талхаараа чимээд сиропноосоо асгаж сервислэнэ.
No comments:
Post a Comment