Pâte Brisée (Давстай тарны зуурмаг)
Орц:
* 1 1/4 стакан гурил
* 1/2 цайны халбага давс
* 150 гр масло, дөрвөлжилөн хэрчсэн
* 2 амны халбага хүйтэн ус
Бэлтгэх нь:
- Масло дөрвөлжлөн хэрчээд 10 минут хөлдөөгчинд байлгана.
- Нэг саванд давс, гурилаа хийгээд холино.
- Масло нэмнэ. Том том элсэн ширхэг шиг болтол нь сэрээний тусламжтайгаар холино.
- Хүйтэн усаа нэмнэ. 2 хуруугаараа чимхэхэд хэлбэрт ордог болтол холино.
- Гурилаа тостой цаасанд ороогоод хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд амраана.
Тартанд
Орц:
* Pâte Brisée, хөргөгчинд хамгийн багадаа 1 цаг амраасан
* 1 1/4 стакан фета бяслаг (сүүгээ хөөрүүлээд ганц хоёр дусал лимон хийж гашилгана. Ээдмийг гүзээ даавуугаар шүүж аваад сайтар шахаж шар усыг гаргахад Фета маань бэлэн болно.)
* 35-40 ш давжаа улаан лооль
* 2 амны халбага оливийн тос
* ганга (Thyme)
* Давс, хар перц
Бэлтгэх нь:
- Зуухаа 225 градуст халаана.
- 23 см тартны хэвийг тослон гурилан зуурмагаа (гялгар уутанд хийн элдэж болох бөгөөд хуруунуудаараа зөөлөн дарж тарааж ч болно) байрлуулна.
- Жижиглэж бэлтгэсэн бяслагаа зуурмаг дээрээ тараана.
- Вкусаараа давс, хар перц нэмж амтлана.
- Давжаа лоолиудаа өрнө.
- Зуухныхаа халууныг 200 градус болгон багасгана.
- Нэг амны халбага оливийн тос тарааж асгаад зуухандаа хийж 35-40 минут жигнэнэ.
- Зуухаа онгойлгоод гангаа нэмээд дахин 10-аад минут жигнэнэ.
- Тартаа гаргаж ирээд үлдсэн оливийн тосоо тарааж асгаад сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment