Monday, 11 August 2008

Шоколадтай макарон




Макароны зуурмагт (Жор David Lebovitz)

* 100 гр нунтаг сахар
* 50 гр almond
* 15 гр сахаргүй какао
* 2 ш өндөгний цагаан
* 65 гр сахар (6 амны халбага)

Ганашанд:(Pierre Herme-гийн Chocolate Desserts номноос)

* 113 гр жижиглэж хэрчсэн шоколад
* 1/2 стакан крем (heavy cream)
* 2 амны халбага масло

Бэлтгэх нь:
  1. Эхлээд ганашаа бэлтгэж хөргөнө. Кремээ жижиг саванд хийгээд халаана. Буцлангуут нь галаа унтраан жижиглэж хэрчсэн шоколадаа нэмнэ. Хутгасаар шоколадаа нийцүүлнэ. Хэсэг хөргөсөний дараа маслоо нэмж хэсэг хутгана.
  2. 2 тавцан дээр тостой цаас (зориулалтын) тавиж бэлтгэнэ. Крем шахах уутандаа 1 см-ын хошуу хийнэ.
  3. Нунтаг сахар (100 гр), алмонд, какаогоо холиод роботоор сайтар нунтаглана. 3 удаа 3 минутаар татсанаар маш нарийн ширхэгтэй алмондны нунтагтай болно.
  4. Өндөгний цагаанаа цэвэрхэн шилэн саванд хийгээд хөөсөртөл нь холино. Холигчныхоо хурдыг нэмээд холих зуураа 5 амны халбага сахараа нэмнэ. Нэг амны халбага сахар нэмээд 2 минут хэртэй холиод дахиж нэг амны халбага сахар нэмэх зэргээр үелүүлнэ. 10 минутын дараа өндөгнй цагаан маань цасан цагаан болсон, өтгөрсөн байна.
  5. Нунтаглаж бэлтгэсэн алмонд, сахарыхаа бэлдмэлийг шигшээд талыг нь өндөгний цагааны бэлдмэл дээрээ хийнэ. Халбаганы тусламжтайгаар холиж нийцүүлнэ. Үлдсэн нунтагаа нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ.
  6. Зуурмагнаасаа крем шахах уутандаа халбагадан хийгээд цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ хоорондоо 2 см зайтайгаар 2,5-3 см диаметртэйгээр шахна. Дүүрсэн тавцанаа бариж байгаад 2-3 удаа ширээгээ цохино. Ингэснээр макорон маань шахахад үүссэн оройнууд бууж хэлбэрээ олох (суух) бөгөөд зуурмагт маань агаар байвал гарна.
  7. Одоо макароноо хатаана. Өөр өөр сурвалжуудад 10 минутаас эхлээд хэдэн өдөр хүртэл хатаадаг юм билээ. Энэхүү макароныг хүүхэд хүрэхгүй газар тавиад цаг хэртэй байлгасаны дараа гаднатал нь хатурч эхэлсэн байх болно.
  8. 175 градуст халаасан зууханд хийн (2 тавцангаа зэрэг хийхгүйгээр ээлзлэн шарахыг зөвлөсөн байна.) 10-12 минут жигнэнэ.
  9. 10-12 минутын дараа тавцангаа зуухнаас гаргаад макароноо хөргөнө. Хөрөхийг нь хүлээж тэвчихгүй бол тостой цаасныхаа доогуур тавцан руугаа бага зэрэг буцалсан халуун ус хийнэ(макароноо норголгүйгээр). 30 секундын дараа макаронуудаа хутга шөвөгний тусламжгүйгээр салгаж авахад бэлэн болсон байна.
  10. Хөрсөн макароноо хутга зэрэг үзүүртэй зүйлээр доогуур нь болгоомжтой гүйлгээд салгаж авна.
  11. Бүх макароноо салгасаныхаа дараагаар ижил хэмжээний хоёр хоёроор нь ялгана.
  12. Голд нь хүссэн хэмжээнийхээ ганаш түрхээд хоёр макароноо наана. Хөргөгчинд нэг хонуулсаны дараа сервислэвэл илүү амттай болсон байх болно.
Зүүлт

* Шоколадан хавчуурганаас илүү гарвал битгий санаа зовоорой. Дараа илүү гарсан ганаш-ыг хэрхэн ашиглах (truffles хийх) талаар бичлэг орууламц. :)

No comments: