Орц:
* 450 гр вишна
* 1 1/2 стакан сахар
* 1 стакан ус
* 1 лимоны шүүс
Бэлтгэх нь:
- Сахар, усаа дунд зэргийн саванд хийж 2 стакан болж ширгэтэл нь (ойролцоогоор 5 минут) буцалгана. Өрөөний темпратурт хэсэг хөргөсөний дараа хөргөгчинд хийнэ.
- Вишнагаа блендэрдээр том сав рүү шүүнэ. Шүүгдэж үлдсэн жимсний үлдэгдэлийг модон халбаганы хойд талаар бяцалж аль болох их шүүс гаргана. 1 Лимоны шүүсээ нэмэхэд ойролцоогоор 2 стакан болж байх ёстой. Сахартал сиропноосоо 1 стаканыг вишнан дээрээ нэмээд хөргөгчинд хийж 3 цаг хэртэй байлгана.
- 3 цагийн эцэст хөлдөөгчнөөсөө бэлдмэлээ гаргахад дээгүүр нь зузаавтар жимсний үлдэгдэл хөлдсөн байх болно. Энэ давхаргыг аваад хаях хэрэгтэй.
- Энэхүү бэлдмэлээ зайрмагны машиндаа машины зааврын дагуу хийгээд, холино.
- Бэлэн болсон сорбетээ хэтэрхий гүнзгий биш, таглатай хуванцар саванд хийгээд таглаж хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment