Орц:
* бриёшийн зуурмаг (талыг хэрэглэнэ. Гэхдээ тал орцоор зуурахаар өтгөн шингэн нь таарахгүй зовлонтой байдаг тул 1 орцоор зуурмаг зуураад хуваан хэрэглэсэн нь дээр байдаг)
* 1 ш өндөг
* 2 амны халбага ус
* 160 гр хар шоколад
* 3/4 стакан крем (heavy cream)
* 2 стакан гүзээлзгэнэ/бөөрөлзгөнө (хүссэн жимсээ хэрэглэж болно)
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халаана.
- Эхлээд ганашаа бэлдэнэ. Шоколадаа жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн саванд кремээ буцалгана. Галаа унтраагаад шоколадаа нэмнэ. Шоколадаа хайлтал хутгана. Өрөөний темпратурт тавиж хөргөнө. Ганашаа хөрсөний дараа таглан хөргөгчинд 3-4 өдөр хадгалж болно. Ингэж хадгалсан тохиолдолд халуун устай саванд савтай нь хийж ганашаа зөөлрүүлээд хэрэглэнэ.
- 23 см хэвээ тослож бэлтгэнэ.
- Зуурмагаа илдэнэ. Хэвэндээ тааруулж тавиад илүү гарсан гурилыг зүсч авна. Тэрхүү зуурмагаа 9-10 хуваан бөөрөнхийлөөд хэвнийхээ гадуур хооронд нь 1 см зайтай өрнө.
- Өрөөний темпратурт 2-3 цаг хөөлгөнө. жижиг бөмбөлөгүүдийн хоорондох зай тагларсан байх болно. Аяганд 1 өндөг 2 амны халбага усаа холиод багсны тусламжтайгаар бриёш дээрээ зөөлөн түрхэнэ.
- Зуухандаа хийн шаргалттал нь (ойролцоогоор 25 минут) шарна. Болсоных нь дараа гаргаад хөргөнө. Хөрсөнийх нь дараа хэвнээсээ гаргаад сервисний таваг дээр байрлуулна.
- Хэрэв бриёш тань хэт их хөөсөн байвал халбага, хутганы тусламжтайгаар овойсон хэсгийг тэгшлэнэ.
- Ганаш маань хөрөөд шоколадний крем дайтай өтгөрсөн байх ёстой. Хэрвээ бриёшо зууханд хйхээс өмнө шоколад маань шингэн юм шиг арагдаж байвал хөргөгчинд хийж хөргөж болно.
- Өтгөрсөн ганашаа тартныхаа голд асгаад жимсээрээ чимээд сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment