Орц:
* 8 стакан ямааны сүү
* 2 стакан сахар
* 1 гожгор синнамон
* 1 амны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага хүнсний сода
Бэлтгэх нь:
- Сүү сахараа холиод халаана. Синнамон, ваниллинаа нэмнэ. 15 минут хутгаж буцалгана.
- Сүүгээ хөөрөнгүүт гал дээрээс аваад жоохон усанд уусгасан содагаа нэмнэ. Хутгах зуураа содагаа нэмэхгүй бол давж магадгүй шүү.
- Буцаагаад гал дээр байрлуулаад галаа зөөллөнө.
- Ойролцоогоор цагийн дараа сүү маань алтан шаргал болж эхлэнэ. Энэ үед синнамоноо гаргаж авна.
- Хутгаж буй халбаганы тань ар талд наалдахуйц, гялалзсан бор болтол нь байнга хутгаж буцалгана.
- Шилэн саванд хийгээд хөргөгчинд хийж хадгална.
* Cajeta маань хөрөхөөрөө өтгөрдөг. Хэт өтгөрсөн Cajeta-г халуун усаар шингэлэн хэрэглэж болно.
* Түлэгдэх (доороо наалдах) гээд байдаг учираас байнга хутгаж буцалгах хэрэгтэй.
* Бялуу, чийзкек чимэх, зайрмаган дээр асгах гээд олон янзаар хэрэглэж болно. Бялуу, чийзкек байхгүй бол талхан дээр түрхээд идээрэй:)
No comments:
Post a Comment