Tuesday, 5 August 2008

Пэйчний хэлээр



Пэйчинд хийдэг хоол судлаж байхдаа зарим пэйчин дээр watt-аар тэмдэглэгээ хийгдсэн байхад зарим дээр нь low, low med зэрэг тэмдэглэгээтэй байдаг талаар олж мэдлээ. Пэйчинд хийдэг хоолыг ихэнхдээ тэдэн watt-д, тэдэн минут гэж зааварладаг тул доорх бичгээр хийгдсэн тэмдэглэгээнүүд хэдэн watt-г илтгэдэг талаарх доорх бичлэгийг орууллаа.

Пэйчин дээрх бичгэн тэмдэглэгээ:

* Low (бага)
* Low med (бага дундын хооронд)
* Med (дунд)
* High Med (их дундын хооронд)
* High (их)

зэрэг байдаг.

Бичгэн тэмдэглэгээг илтгэх watt-г гаргахын тулд пэйч тань хэдэн watt байна тэрийгээ 5-т хуваагаад "low" гарна. Хоёрт үржүүлээд "low med", гуравт үржүүлээд "med", дөрөвт үржүүлээд "high med"….

Жишээлбэл танай пэйч 800 watt бол;

Low (бага) 160W
Low med (бага дундын хооронд) 320W
Med (дунд) 480W
High Med (их дундын хооронд)640W
High (их) 800W-г илтгэнэ.

Сombine гэж юу гэсэн үг вэ?

Сombine гэдэг нь ил халаагууртай эсэхийг илтгэнэ.

Сomb1: %70 пэйч + %30 ил гал
Сomb2: %55 пэйч + %45 ил гал

Жишээлбэл танай пэйч Сombine бол та пэйчныхаа цагийн тохиргоог 10 минут дээр тавиад Сomb1 дээр дарвал, 7 минутын турш богино долгион нь ажиллаад дараагийн 3 минутын турш пэйчний тань дотор дээд талд байрлах ил гал (тень) ажилладаг ажээ.

No comments: