Wednesday, 13 August 2008

Итали Кекс



Орц:

* 5 өндөг
* 50 гр сахар
* 7 гр ванллин
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 250 гр масло
* 3 стакан гурил
* 1 амны халбага какао
* 1 стакан нунтаг сахар
* 2 амны халбага буудайн цардуул
* 50 гр жимсний чанамал

Бэлтгэх нь:
  1. Өндгөө цагаан шараар нь ялгана. Өндөгний шараа нунтаг сахарын хамтаар сайтар хутгана. Масло нэмнэ. Гурил, хөөлгөгч нунтаг, ваниллинаа шигшиж нэмнэ.
  2. Бэлэн болсон зуурмагаа 3 хуваана. нэг дээр нь какаогоо нэмээд нухаж нийцүүлнэ.
  3. Нэг какаотой, нэг цагаан 2 зуурмагаа хөлдөөгчинд хийнэ. 15-20 минут байлгана.
  4. Үлдсэн зуумагаа тослож бэлтгэсэн хэвэндээ тавина.
  5. Жимсний чанамалаа асгаж, тараана. Хөлдөөгчнөөс какаотой зурмагаа гаргаж ирээд үрүүлийн бүдүүн хэсгээр үрнэ.
  6. Өндөгний цагаанаа нэг 50 гр сахар, нэг чимх давс холин хөөсөртөл нь хутгана. Эцэст нь буудайн цардуулаа нэмнэ. Какаотой зуурмаган дээрээсээ асгана. Хөөлдөөгчинд хөргөсөн 1 цагаан зуурмагаа өндөгний цагааны хөөсөн дээр үрнэ.
  7. 150 градуст халаасан зууханд болтол нь (40 минут) жигнэнэ.

No comments: