орц:
* 2 өндөгний цагаан
* 1 амттаны халбага уксус
* чимх давс
* 1/2 амттаны халбага almond охь
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан нунтаг сахар
Бэлтгэх нь:
- Өндөг, уксус, давсаа холино. Цасан цагаан болтол нь хутгана.
- Охиудаа (almond, ваниллин) нэмнэ.
- Бэлдмэл дээрээ амны халбаганы тусламжтайгаар сахараа нэмж эхлэнэ. Нэг удаад 1 амны халбагыг нэмээд, хэсэг хутгааад, 1 амны халбага сахар нэмнэ. Ийм маягаар бүх сахар дуусхад зуурмаг маань өтгөн хэвлэж болохоор болсон байна.
- Тостой цаас тавцан дээрээ дэвсээд крем шахагч уутанд зуурмагнаасаа хилж хэв оруулан шахна. Крем шахагч байхгүй бол амны халбагаар халбагадаад тавиад байж болно.
- Эцэст нь жигнэмэгээ 120 градуст халаасан зууханд нийн 30-40 минут жигнэнэ (хатаана).
No comments:
Post a Comment