Орц:
* 3 амны халбага үрсэн лууван
* тал амттаны халбага гурил
* эрхий хурууний хумсын чинээ масло
* 250 мл ус
* 2-3 амны халбага сүү (зарим улсад хүүхдийн эмч нь 1 наснаас доош хүүхдэд сүү хэрэглэхийг дэмий гэж үздэг гэсэн.)
* 1 чимх давс (1 наснаас дээш хүүхдэд)
Бэлтгэх нь:
- Луувангаа үрүүлийнхээ хамгийн нарийн хэсгээр үрнэ.
- Масло хайлуулаад гурилаа нэмнэ.
- Үрсэн луувангаа нэмээд хэсэг хуурна.
- Усаа нэмнэ. Байнга хутгаарай. Бөөгнөрүүлж болохгүй шүү.
- Нийцхээр нь таглаад луувангаа зөөлөртөл буцалгана.
- Эцэст нь сүүгээ нэмээд луувангийн шөл маань бэлэн боллоо. Хүсвэл блендэрдэж зутан маягаар сервислэж болно.
No comments:
Post a Comment