Waffle, Белгиэс гаралтай гурилан бүтээгдэхүүн (амттан) юм. Дэлхийд Waffle, Wafel, Gaufre зэргээр нэрлэгддэн энэхүү амттаны нэр нь зөгийн үүртэй адил хэмээх утгатай хуучин Франц үг болох “wafla” эсвэл “wafel”-аас үүдэлтэй аж.
Шоколадны крем, шинэхэн жимс зэргээр хачирлан сервислэгддэг Waffle-ийг, Белгид Брүксель маягийн Waffle хэмээгдэнэ. Өөр нэгэн Белгийн хот болох Liege-д, waffle-ийг элдэв хачиргүйгээр сервислэдэг учир элдэв хачиргүйгээр сервислэгддэг, алтан шаргал өнгөтэй waffle-ийг Liege гэнэ.
Орц:
* 2 ш өндөг
* 1 амны халбага сахар
* 1 1/2 стакан сүү
* 1/4 стакан тос
* 1 амттаны халбага давс
* 1 3/4 стакан гурил
* 10 гр хөөлгөгч нунтаг
* 7 гр ваниллин
Бэлтгэх нь:
- Өндгөө шар цагаанаар нь ялгана.
- Өндөгний цагаанаа тал ваниллинтайгаа холин цасан цагаан болтол нь хутгана.
- Өөр нэгэн саванд өндөгний шараа сахартайгаа цагаартал нь хутгана.
- Өндөгний шар дээрээ сүү, тосоо нэмнэ.
- Давс, baking powder (хөөлгөгч нунтаг) мөн үлдсэн ваниллинаа нэмнэ.
- Гурилаа нэмээд сайтар хутгана.
- Өндөгний цагаанаа модон халбаганы тусламжтайгаар нэмээд зөөлнөөр нийцтэл нь хутгана.
- Халааж бэлтгэсэн Waffle-ийн машиндаа хийгээд 4 минутын дараа Waffle маань бэлэн болно.
* Жорыг Wikibooks-ээс авав.
* Wikibooks-ийн жоронд 1/2 стакан тос гэж бичсэн байсан. Ваниллин байхгүй байсан.
* Waffle Iron буюу waffle хийхэд зориулагдсан машин байхгүй бол панинины машин эсвэл бүр налддаггүй хайруулын тавганд дунд зэргийн гал дээр шарж болно. Зориулалын машин байхгүй орлох бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээр шийдсэн бол шаардлагатай гэж үзвэл бага зэрэг тослоорой.
No comments:
Post a Comment