Oрц:
* 2 стакан гурил
* 1/2 стакан какао
* 1 цайны халбага хүнсний сода
* 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс
* 90 гр масло (өрөөний темпратурт)
* 1 стакан сахар (дээр нь цацах нэмэгдэл сахар)
* 3 ш өндөг
* 1 стакан самар том том хуваасан
* 120 гр хар шоколад
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. 2 тавцан тослож бэлтгэнэ.
- Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа нэг саванд шигшинэ.
- Эхлээд масло 3-4 минут хутгаж зөөлрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд 3-4 минут дахин хутгана.
- Багахан хутгасан 2 өндгөө нэмээд 5 минут дахиж хутгана.
- Шигшиж бэлтгэсэн гурилан холицоо бага багаар нэмнэ. Нийцтэл нь хутгана. эцэст нь самар, шоколадаа нэмээд модон халбагаар багахан хутгана.
- Гартаа хуурай гурил үрээд зуурмагаа 2 хувааж тус бүрийг 30 см урттай болгож сувина.
- Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад үлдсэн өндөгний цагааныг багсны тусламжтайгаар бискоти дээрээ турхээд нунтаг сахар цацна.
- Бискотигоо 25 минут жигнэнэ. 12 минутын дараа тавцангаа эргүүлнэ.
- Жигнэмэгээ гаргаж ирээд 20-30 минут хөргөнө. Энэ хооронд зуухаа 150 градут халаана. Хөргөсөний дараа 1.5-2 см өргөнтэй хэрчээд буцаан тавцан дээрээ өрөөд 150 градуст халаасан зууханд 30минут жигнэнэ.
2 comments:
Пөөх. Баярлалаа. Жинхэнэ хэрэгтэй блог байна шүү. Мэдлэгээсээ хуваалцдаг тань баярлалаа.
My pleasure, миний блогийг тоодогт талархдаг шүү..
Post a Comment