Tuesday, 26 August 2008

Самартай Бискоти



Орц:

* 3 стакан гурил
* 1 стакан самар, нүдсэн (hazelnut)
* 1 стакан сахар + дээр нь цацах сахар
* 4 өндөг
* 60 гр масло
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх мь:
  1. Зуухаа 180 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ.
  2. Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшинэ. Масло, сахараа хөөсөртөл нь хутгана. 3 өндгөө нэг нэгээр нэмэн, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ, холино. Гурилаа нэмнэ. Нийцүүлнэ.
  3. Гараа сайтар хуурай гурилаар гурилдаад зуурмагныхаа талыг аван 30 см урттай 5 см диаметртэй сувина. Тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавина. Үлдсэн зуурмагаа мөн адил бэлтгээд тавцан дээрээ хооронд нь 5 см зайтай тавина.
  4. Сувиж бэлтгээд, тослосон тавцан дээр тависан зуурмаган дээрээ зөөлөн дарж хавтгайлна. Үлдсэн өндгөө хутгаад багсны тусламжтайгаар зуурмаган дээрээ түрхээд ахиухан сахар цацна.
  5. Халааж бэлтгэсэн зуухандаа хийж 25 минут жигнэнэ. 12.5 минутанд тавцангийнхаа байрлалыг солино/ тавцангаа эргүүлнэ.
  6. 25 минутын эцэст жигнэмэгээ гаргаад 20-30 минут хөргөнө. Зуухныхаа халууныг 150 градус болгон буулгана. Жигнэмэгээ 2 см зузаантай хэрчээд хэрээстэй давцан дээр өрөөд дахин 30 минут жигнэнэ.
CafeFernando

No comments: