Thursday, 7 August 2008

Индонез маягаар карритай шарсан тахиа


Oрц:

* 2 ширхэг тахианы цээжний цул мах
* 1 стакан кокосны сүү
* 1 амттаны халбага карри
* 1 амны халбага лимоны шүүс
* 1 амттаны халбага сахар
* давс
* тос
* 100 мл крем (heavy cream)
* цагаан гаа (ginger)

Бэлтгэх нь:
  1. Тахианыхаа цээжний махыг том том дөрвөлжилөн хэрчинэ.
  2. Халаасан тосон дээрээ хэрчиж бэлтгэсэн тахиагаа мөн цагаан гаагаа нэмнэ.
  3. Тахиа шарагдаж эхлэхээр давс, карри, сахараа нэмнэ.
  4. Хэсэг хуурсаны дараа кокосны сүү, лимоны шүүсээ нэмээд ширгэтэл нь буцалгана.
  5. Эцэст нь кремээ нэмээд өтгөртөл нь буцалгана.
Зүүлт

* Кокосны сүү байхгүй бол 1 стакан нунтаг кокос дээр 1 стакан бүлээн ус хийгээд 15-20 минут байлгана. Шүүж хэрэглэнэ.
* Лимоны шүүсны оронд лимоны өвс (lemon grass) хэрэглэж болно.

No comments: