Орц:
* 250 гр маргарин
* 2 өндөг
* 1 стакан нунтаг сахар
* 2,5 стакан гурил
* 200 гр эрдэнэ шишийн цардуул
* 1о гр ваниллин
* 1 уут baking powder
* какао
Бэлтгэх нь:
- Какаоноос бусад бүх орцоо холиод зуурмагаа бэлдэнэ.
- Хушиганаас арай жижиг жижиг хуваагаад бөөрөнхийлнө.
- Жижиг дугуй (ундааны шил эсвэл таглаа байж болно) зүйлийг какаонд дүрээд бөөрөнхийлсөн жигнэмэгнүүдийхээ голд зөөлөн дарна.
- 200 градуст халаасан зуухан хийн болтол нь (25-35 минут) жигнэнэ.
No comments:
Post a Comment