Alice Medrich-ны “Pure Dessert” номны “Olive Oil and Sherry Pound Cake” жорноос санаа авав.
Орц:
* 2 стакан гурил
* 1.5 цайны халбага хөөлгөгч нунтаг
* нэг чимх давс
* 1 стакан сахар
* 2/3 стакан оливийн тос
* 2 амны халбага clementine-ы үрсэн хальс*
* 3 ш өндөг
* 1 стакан clementine-ы (улбар шардуу хальстай мандарин шиг жимс байдаг даа) шүүс*
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. 30*10 см хэвээ тослож бэлтгэнэ.
- Гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
- Сахараа clementine халистай сайтар үрэн нэг саванд хийнэ. Оливийн тосоо нэмээд өндөр хурдтайгаар нийцтэл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдээ 3-5 минут нийцтэл нь хутгана. Холигчоо түр зогсоон хуурай орцныхоо 1/3-г нэмнэ, нийцүүлнэ. Гурилаа зуурмагтаа нийцхээр нь холигчоо дахин хэсэг зогсоогоод сlementine-ны тал шүүсээ нэмнэ, нийцтэл хутгана. Дараа нь гурилнь 1/3-г нэмээд үлдсэн шүүсээ, үлдсэн гурилаа нэмнэ. Нэмэх бүрдээ нэмсэн орцоо зуурмагтаа (бага хурдтайгаар) нийцтэл хутгана.
- Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд болтол нь (50 минут хэртэй) шарна. Бэлэн болсон кексээ 15 минут хэртэй хэвэнд нь амраагаад хэвнээс нь гаргаж сервислэнэ.
* 2 ш clementine-аас 1 стакан шүүс, 2 амны халбага clementine үрсэн хальс гарна. Энэхүү жорыг clementine-аас гадна лимон, жүржээр хийж болно.
CafeFernando
No comments:
Post a Comment