Sunday, 3 August 2008

Хөөлгөгчгүй жигнэмэг



Oрц:

* 300-350 гр гурил
* 200 гр масло
* 100 гр нунтаг сахар
* 1 өндөгний шар
* 40 гр цагаан шоколад (үрж бэлтгэнэ)
* 50 гр самар (үрж бэлтгэнэ)

Бэлтгэх нь:
  1. Масло сахараа нийцтэл нь хутгана.
  2. Үрсэн цагаан шоколад, самар мөн өндөгний шараа нэмэн холино.
  3. Зуурмагаа зөөлөн мөртөө гаранд налдахгүй болтол нь гурил нэмнэ.
  4. Бэлэн болсон зуурмагаа нэг уутанд хийгээд хөргөгчинд хийж 30 минут хэртэй амраана.
  5. Амраасан зуурмагаа гарган 1 см зузаантай элдээд хэвлэж, дээрхтэй адил нэр хэвлэх бол бас хэвлээд 180 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь жигнэнэ.
Yemek-name цахим сэтгүүлийн 2008 оны 8 сарын дугаараас орчуулан тавив.

No comments: