Орц:
* 300 гр хөлдөөсөн улаан жимс (Бөөрөлзгөнө...)
* 250 гр масло
* 220 гр сахар
* 4 ш өндөг
* 340 гр гурил
* 100 гр цагаан шоколад
* 7 гр ваниллин
* 10 гр хөөлгөгч нунтаг
* хүсвэл лимоны хальс (үрсэн)
Дээр нь:
* 30-40 гр шоколад (хайлуулж бэлтгэнэ)
Бэлтгэх нь:
- Жимсээ хайлуулана. цагаан шоколадаа хайлуулна. Зуухаа 180 градуст халаана.
- Масло холигчоор сайтар холино. Сахар, ваниллин, хэрэглэх бол лимоны үрсэн хальсаа нэмнэ. Өндгөө нэг нэгээр нь нэмэн хутгана.
- Зуурмаг маань нйцэхээр нь шоколадаа нэмнэ.
- Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нутгаа шигшиж бэлтгэнэ.
- Тавцангаа сайтар тослож бэлтгэнэ. Зуурмагныхаа 2/3-ыг асгана. Хөргөгчинд хийнэ. 6. Улаан жимсээ нухна. Жимсний нухашаа шүүж үлдээсэн зуурмагтаа хийнэ. Сайтар холино.
- Тавцан дээрх зуурмагаа хутгаар хүссэн хэмжээндээ зүснэ.
- Улаан зуурмагаа крем шахагчинд хийж хутгаар зүссэн мөрөөрөө шахна.
- Халаасан зуухандаа хийж болтол нь шарна.
- Кексээ сайтар хөрсөний дараа дээгүүр нь хайлуулсан шоколадаар хэрнэ. (Шоколадаа хайлуулаад жижиг уутанд хийж уутныхаа нэг үзүүрийг тайран хэрэглэнэ.)
Эх сурвалж
No comments:
Post a Comment