Орц: (25 ш)
* 1 стакан гурил
* 1 стакан самар
* 125 гр масло, өрөөний темпратурт
* 1/4 стакан сахар
* 2/3 стакан жимсний чанамал
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халааж, давцангаа тослож бэлтгэнэ.
- Самараа сайтар нухна, нунтагласан самараа гурилтайгаа холино.
- Өрөөний темпратур дахь маслоо сахарьн хамтаар 5 минут хэртэй хутгана. Гурил, самрын нунтагны холимогноосоо бага багаар нэмж нийцүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа 30 минут хөргөгчинд хийж амраана.
- 30 минутын дараа зуурмагаа гаргаж ирээд 25 хуваана. Тус бүрийг бөөрөнхийлөөд, голд нь эрхий хуруугаараа дарж хонхор үүсгэнэ.
- Тослож бэлтгэсэн тавцан дээрээ хооронд нь 5 см зайтай өрөөд зуухандаа хийж шаргалттал нь (12-15 минут) жигнэнэ.
- Жигнэмэгүүдээ гаргаад өрөөний темпратурт хөрөхөөр нь хүссэн жимсний чанамалаа хонхорхойд нь хийгээд сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment