Жор Dorie Greenspan-ын “Baking: From My Home to Yours” номноос
Тартны гурил
Орц:
* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 ш өндөгний шар
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана.
- Гурил, сахар, давсаа холино. Дөрвөлжилөн хэршсэн масло нэмнэ. Сэрээгээр сайтар холино. Өндөгний шараа нэмнэ, сайтар нухаж нийцүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа агаар оруулахгүй уутанд хийн хөргөгчинд нэг цаг амраана.
- 23 см хэвээ тослоод зуурмагаа голд нь тавьж хоёр гарынхаа эрхий хуруугаар жигд тараана. Бэлэн болсон хэвээ мөнгөн цаасаар ороогоод зууханд хийн 25 минут жигнэнэ. 25 минутын дараа зухнаасаа гаргаж ирээд мөнгөн цаасаа аваад дахиж 8 минут жигнэнэ.
Орц:
* 2 стакан сүү
* 6 өндөгний шар
* 1/2 стакан сахар
* 1/3 стакан эрдэнэшишийн цардуул шигшсэн
* 1 1/2 цайны халбага ваниллины охь
* 3 1/2 амны халбага масло, жижиглэн хэрчсэн
Дээр нь:
* 15-20 ш гүзэлзгэнэ (өөр жимс хэрэглэж болно.)
Бэлгэх нь:
- Сүүгээ хөөрүүлнэ. Өөр нэгэн саванд өндөгний шар, сахар, эрдэнэшишийн цардуулаа холино.
- Өндөгний шараа хутгах явцдаа сүүнээсээ 1/4 стаканыг бага багаар нэмнэ. Халуун сүүг нэг дор нэмбэл өндөгний шар болж бөөгнөрөх тул бага багаар нэмж байнга хутгахаа мартуузай. Үлдсэн сүүгээ хутгах явцдаа нэмээд, энэхүү бэлдмэлээ гал дээр тавина. Байнга хутгасаар буцалгаад, буцалсаны дараа 1-2 минут сайтар хутгаад гал дээрээс авна. Ваниллины охио нэмээд нийцтэл хутгана.
- Бэлтгэсэн кремээ 5 минут хэртэй бүлээсгээд жижиглэн хэрчсэн масло нэмнэ. Уустал нь хутгана. Энэхүү кремийг тэр дор нь хэрэглэх бол хүйтэн устан том саванд савтай чигээр нь хийж хааяа хааяа хутгаж хөргөнө. Дараа нь хэрэлэх бол кремээ уутаар таглаад (кремэн дээгүүрээ ямар ч зай/агаар үлдээлгүй уут тавина, савны амсарьг бас уутаар таглана.) хөргөгчинд хийнэ. Ингэж хадгалсан тохиолдолд 3 өдөр чанараа алдахгүй.
- Жигнэж бэлэн болгосон хэвэндээ кремээ асгаад тарааж дээр нь гүзээлзгэнээ өрөөд (өөр жимс хэрэглэж болно.)хөргөж сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment