Орц:
* 300 мл сүү
* 200 мл крем (heavy cream)
* 250 гр гурил
* 70 гр нунтаг сахар
* 1 амттаны халбага дрожж
* 4 ширхэг өндөгний цагаан
* 100 гр масло
* 14 гр ваниллин (өндөгний үнэрт дургүй бол)
Бэлтгэх нь:
- Сүү кремээ сайтар холино.
- Шигшсэн гурилаа нэмнэ, холино.
- 50 гр нунтаг сахараа ванилинтайгаа холин зуурмаг дээрээ нэмнэ, холино.
- Хайлуулсан масло нэмнэ.
- Дрожжоо нэмээд 1 цаг хэртэй хөөлгөнө.
- Зуурмаг маань хөөж байх зуур өндөгний цагаанаа үлдсэн сахарын хамтаар хутгн цасан цагаан болгоно.
- Өндөгний цагаанаа зуурмаг дээрээ нэмээд халбагаар зөөлөн хутгаж нийцүүлнэ.
- Waffle iron-оо (байхгүй бол хайруулын таваг эсвэл панини-ны машинаар хийж болно.) халаагаад зуурмагнаасаа хийж 4 минут жигнэнэ.
No comments:
Post a Comment