Wednesday 13 August 2008

Корова жигнэмэг


Жор Dorie Greenspan-ийн “Paris Sweets: Great Desserts from the City’s Best Pastry Shops” номноос.
Энэхүү жор “Амттаны ертөнцийн/урлагын Picasso” хэмээгдэх Pierre Hermé-гийх. Анх Парис байдаг Корова нэртэй ресторандаа зориулан хийж байжээ.
Энэхүү жор хэвлэгдсэнээсээ хойш олны анхаарлыг ихэд татсан тул Dorie мөн жорыг “Baking: From My Home to Yours” хэмээх сүүлийхээ номонд бас оруулжээ. Гэхдээ "Бүх Дэлхийн Энх Тайван" (World Peace) нэртэйгээр..
Энэхүү жигнэмэгийг Dorie-гийн хөрш амсаж үзчихээд өдөрт нэг порц Корова жигнэмэг дэлхийг дайн дажингүй, энх тайван газар болгоно гэснээс үүдсэн гэнэ.

Орц:

* 1 1/4 стакан (175 гр) гурил
* 1/3 стакан (30 гр) какао
* 1/2 цайны халбага хүнсний сода
* 150 гр давсгүй масло (өрөөний темпратурт)
* 2/3 стакан (120 гр) бор сахар
* 1/4 стакан (50 гр) сахар
* 1/2 цайны халбага fleur de sel эсвэл 1/4 цайны халбага далайн давс
* 1 цайны халбага ваниллины охь
* 150 гр хар шоколад (%70 kakao), хувааж бэлтгэсэн

Бэлтгэх нь:

  1. Жигнэмэгээ эхлэхээс 30 минутын өмнө малоо гаргаж тавина. Бүх орц маань өрөөний темпратут байх хэрэгтэй.
  2. Гурил, какао, содагаа нэг саванд шигшинэ.
  3. Масло холино, зөөлөртөл нь. Бор сахар, цагаан сахар, ваниллины охь, давсаа нэмнэ, 2-3 минут хутгана.
  4. Дараа нь шигшиж бэлтгэсэн хуурай орцуудаа нэмээд аль болох бага хутгаж зуурмагаа бэлтгэнэ.
  5. Хувааж бэлтгэсэн шоколадаа нэмээд дахи жоохон хутгана.
  6. Бэлэн болсон зуурмагаа 2 хуваана.
  7. 2 хуваасан гурилаа тус тусад нь сувин 4 см диаметртэй цилиндэр үүсгэнэ. Гялгар уутаар ороон хөргөгчинд хамгийн багадаа 2 цаг байлгана. Ингэж бэлтгэсэн зуурмагаа хөргөгчинд 3 өдөр, хөлдөөгөинд 1 сар байлгаж болно.
  8. Зуухаа 165 градуст халаана.
  9. Хөргөгчнөөс гаргаж ирсэн цилиндрүүдээ иртэй хутгаар 1.5 см зузаантай хэрчинэ. Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 2.5 см зайтай байрлуулна.
  10. Хэрчих явцад жигнэмэг бутарвал алгаараа зөөлөн дарж нэгтгэнэ.
  11. Нэг удаад нэг тавцан жигнэмэгийг 12 минутын турш жигнэнэ.

Зүүлт

* Хэрвээ жигнэмэгний бэлдэцийг өмнө нь бэлдээд хөлдөөгчинд хадгалсан бол жигнэхдээ гэсэхийг нь хүлээх хэрэггүй. Хөлдүү чигээр нь хэрчээд, тавцан дээрээ өрж тавин, жигнэх хугацаагаа 13-14 минут болгоход л хангалттай.
* ингэж бэлтгэсэн жигнэмэгээ хөргөөд нэг стакан сүүтэй сервислээрэй, яммии

Cafefernando.com-оос орчуулчн тавив.

4 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Аманд ороод л бутарч унасан, үнэн гоё жигнэмэг. Туршиж үзэхээр ханцуй шамлаад орцоо бүртгээд гал тогоо руугаа орсон чинь жоохон какао дутаад болдоггүй. Тэгэхээр нь 2 амттаны халбага цардуул нэмж какаогоо гүйцээгээд л хийчихсэн. Дараа заавал дахиж хийнэ ээ...

Unknown said...

хэдэн градуст хэдэн минут жигнэх вэ. 165°т халаагаад хэдэн минутын дараа зуурмагаа хийхүү

Unknown said...
This comment has been removed by the author.
Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

zuuh bolgon oor oor harldag gehdee bagadaa 10 minut halaaj baij 165 gradus hurne. yer ni zuuhan dotroo termometr bairluulahiig zovlodog yum baina lee