Thursday, 14 August 2008

Багел



Багел нь Америкаас гадна олон оронд өөр өөр нэртэйгээр түгсэн зөөлөн боов/талх юм. Анх хаана үүссэн нь одоог хүртэл хэрүүл, хэлэлцээрийн гол сэдэв аж. Зарим судлаачид Германд, зарим нь Австри, зарим нь Полишт үүссэн гэдэг байна. Багел Орос, Украйн, Беларуст "Бублик", Славт "Баранки" (жижиг хуурай) "Сушки" (Баранкигаас илүү жижиг, хуурай), Литваньд "riestainiai" заримдаа Славикаар "Баронкос", Шинжаны Уйгарууд "girdeh nan" (Перс хэлэнд бөөрөнхий талх) нэртэйгээр түгсэн байдаг бол Туркэд "Ачма", Австрын зарим хэсэгт "Beugel", Руминд "ковриги" нэртэйгээр багелтэй төстэй талх/боов зарагддаг аж.

Багел гэдэг нь Еврей хэлэнд (Yeshivish) 12 цаг унттаг хүн гэсэн утгатай аж.

Peter Reinhart-ын “The Bread Baker’s Apprentice” номноос.

Энэхүү жорыг их явдалтай, удаан хүлээдэг ч үнэхээр амттай гэж туршсан болгон магтсан байна лээ шүү, шантралгүй туршаад үзээрэй.

Орц:

12 ш том, 24 ш жижиг багел

Эхний зуурмагт:

* 1 амттаны халбага дрожж (instant)
* 4 стакан талхны гурил (талханд цавуулаг ихтэй гурил хэрэглэдэг)
* 2.5 стакан ус

Багелны зуурмагт:

* 1/2 амттаны халбага дрожж (instant)
* 3+3/4 стакан гурил
* 3 амттаны халбага давс
* 1 амны халбага бор сахар

Шарахад:

* 1 амны халбага сода
* Тавцан дээр цацахын тулд нэг атга каш
* Бaгелээ чимэх амтлагчууд (наран цэцгийн үр, seasame seeds, Poppy seeds... )

Бэлтгэх нь:

1. Өдөр
  1. Эхний зуурмагт хэрэглэгдэх гурил, дрожоо гурил зуурах савандаа хийгээд холино. Усаа нэмээд шингэвтэр зуурмаг бэлтгэнэ.
  2. Гялгар уутаар ороогоод өрөөний темпратурт 2 цаг хэртэй хөөлгөнө. Ойролцоогоор 2 дахин том болтол нь.
  3. Багелын зуурмагаа бэлтгэхийн тулд зуурмагтай савандаа үлдсэн (багелын зуурмагт орох орцны) дрожоо нэмнэ, холино. 3 стакан гурил, давс, бор сахараа нэмнэ. Үлдсэн 3/4 стакан гурилаа зуурах явцдаа бага багаар нэмнэ. Хатуувтардуу зуурмаг болох ёстой.
  4. Гурил гампанц дээрээ гаргаад 10-аад (талхны гурил (талханд цавуулаг ихтэй тусгай гурил хэрэглэдэг) хэрэглээгүй бол 20-30 минут) минут нухна.
  5. Сайтар нухаж бэлэн болгосон гурилнаасаа бага зэргийг тасдаж аваад цонхон дээр очоод нар луу харуулж сунгана. Тасралгүйгээр нимгэрч нарны гэрлийг нэвтрүүлж байвал зуурмаг маань бэлэн боллоо гэсэн үг. Хэрвээ тасарч/урагдаж байвал дахиад хэсэг нухна.
  6. Нухаж, цонхоны шалгалтаа хийсэний дараагаар зуурмаг тань цонхны шалгалгуурыг амжилттай давсан тохиолдолд зуурмагаа 12 хуваагаад (жижиг багел хийх бол 24 хуваана.) бөөрөнхийлнө. Бага зэрэг тослосон тавцан дээр тавиад 20 минут амраана.
  7. Гараа бага зэрэг тослоод бөөрөнхийлсөн гурилныхаа голоор эрхий хуруугаа оруулан нүхлэнэ. Нүхээ 3-4 см хэртэй томсгоно.
  8. Багелуудаа бага зэрэг Канола-гийн (нэг төрлийн ургамалын тос. Канадад ургадаг ургамал бөгөөд Канад тос гэдэг үгийг товчилон канола гэх болсон байна. Түүнчлэн "LEAR" тос (Low Erucic Acid Rapeseed) гэгдэх нь бий.) тосоор тослосон тавцан дээр хооронд нь тав таван см зайтай өрж тавиад тавцангаа гялгар уутаар ороож дахин 20 минут амраана.
  9. Энэ үед зуурмагаа 2 дахь удаагаа шалгана. Нэг саванд хүйтэн ус дүүргээд нэг багел (түүхий) хийнэ. Огт живэхгүй эсвэл 10 секундэд хөвж гарч ирж байвал энэхүү багелаа хуурайлаад тавцан дээрээ бусдынх нь хажууд тавиад тавцантай нь хөргөгчинд хийж хонуулна. Хэрвээ энэхүү шалгалтыг даваагүй бол дахин хөөлгөнө. Арван минут дутамд хүйтэн усанд хийж шалгахаа мартуузай. Энэхүү шалгалгуурыг давахгүй бол багелүүд маань шарахад хөөхгүй тул энэхүү шалгуурыг давах нь чухал.

2. Өдөр
  1. Зуухаа 250 градуст халаана.
  2. Нэг саванд ус хийж буцалгаад содагаа нэмнэ.
  3. Багелуудаа хоёр хоёроор нь усанд хийн тал бүрийг нь 1 минут нийт 2 минут чанана.
  4. Багелуудаа шүүж аваад дээр нь тавихаар/ чимэхээр зэхсэн орцондоо өнхрүүлнэ. Бага зэрэг каш цацсан тавцан дээр тавина. 5 минут шарна.
  5. Зуухныхаа градусыг 230 болгон багасгана. Тавцангуудынхаа байрлалыг солиод 230 градуст дахин 5-10 минут жигнэнэ.

Турк Ачманы жор энд.

Cafefernando
wikipedia

No comments: