Thursday, 14 August 2008

Tоортой Crumble/Crisp


Орц:

Гуриланд:

(жорыг Kate Zuckerman-ы “The Sweet Life: Desserts From Chanterelle” номноос авав.)

* 1 1/4 стакан гурил
* 1/3 стакан сахар
* 1/3 стакан бор сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло

Жимстэй хэсэгт:

* 4 ш том тоор (peach)
* 1 стакан буцалсан ус
* 1/3 стакан сахар
* тал лимоны шүүс
* 3 ш Star anise
* 1 ш ваниллины буурцаг (ваниллин гэдэг нь хиймлээр гаргаж авдаг бүтээгдэхүүн бөгөөд ориг ваниллиныг vanilla orchid-оос гаргаж авдаг байна.)

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Давс, сахар, гурилаа холино. Маслоо жижиглэж хэрчиж нэмнэ. Эрхий, долоовор, дунд хурууныхаа тусламтайгаар хуурай гурил үлдэхгүй болтол нь имрэнэ.
  3. Өөр нэгэн саванд буцалсан ус, сахар, ванилла (үрийг нь гаргасан байна.), ваниллагийн үр, Star anise-аа хийгээд сахараа хайлтал дунд зэргийн гал дээр хутгана. 4. Тоороо хутгаар 2 зүсээд буцалж буй сахартай усандаа хийж 10 минут чанана. Галаа унтраагаад тоороо шүүж аваад хүйтэн мөстэй усанд хийж хөргөнө(хэт болохоос хамгаалахын тулд).
  4. Тоороо хөрөхөөр нь арилгаад, үрийг нь авна.
  5. Дөрвөлжлөн хөрчээд сахарны уусмалдаа хийж 20-25 минут байлгана.
  6. Тоороо буцааж шүүж аваад тавцан дээрээ тавина. 2 амны халбага сахарны уусмал нэмнэ. Дээр нь гурилнаасаа жигд тараана. Гурилан дээрээ дарж болохүй шүү!
  7. 190 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь (25-30 минут) шарна. Гаргаж ирээд хориод минут хөргөсөний өцөст сервислэхэд бэлэн боллоо.
Cafefernando

No comments: