Орц:
* Дан Кекс (өөрийн тань байнга хийдэг кексний орц байдаг бол тэр жороо ашиглан дөрвөлжин тавцан дээр жигнэж бэлтгэнэ)
* Жимсний чанамал
* Цагаан шоколадан бэлдмэл
Бэлтгэх нь:
- Кексээ хийж бэлэн болгоно. Кексээ хийхдээ тавцангаа тостой цаас (parchment paper) эсвэл мөнгөн цаасаар (алиминиум) бүрэхээ (тавцангаа мөнгөн цаасаар бүрэх бол тавцангаа бүрсэнийхээ дараа мөнгөн цаасаа бага зэрэг тосоор тослоно.) мартваа. Энэхүү кексээр рулет хийх тул цаас тавих зайлцгүй шаардлагатай.
- Бэлэн болсон кексээ гаргаж ирээд дээр нь тавиж жигнэсэн тостой эсвэл мөнгөн цаасандаа ороон хэсэг байлгана. Дараа нь буцааж задлаад хүссэн хэмжээний хүссэн төрлийн чанамалаа асган жигд тараагаад кексээ буцааж орооно.
- Рулетээ ороолттой чигээр нь гадуур нь гялгар уутаар ороогоод хөлдөөгчинд хийн хамгийн багадаа 1 хонуулна.
- Хонуулж бэлдсэн рукетээ гаргаж ирээд нимгэн нимгэн хэрчиж хүнхэр саванд байрлуулна.
Дотрох цагаан шоколадан бэлдмэлд:
* 255 гр жииглэн хэрчсэн цагаан шоколад
* 1/4 стакан + 1 амны халбага ус
* 1 1/2 стакан крем (heavy cream)
- Шоколадаа усныхаа хамтаар нэг саванд хийлгээд өөр нэг буцалж буй устай саван дээр тавиж байнга хутгасаар хайлуулна. (Double-boiler гэж зориулалтын сав байдаг.)
- Хайлунгуут нь авч хөргөнө. Бүлээссэн (кремийг хайлуулахгүй хэмжээнд хөрсөн байх хэрэгтэй. Хэт хөргөвөл шоколад, крем хоёр маань нийцэхгүй тул хэмийг маш сайн тохируулах хэрэгтэй.) шоколадан дээрээ цөцгийгөө нэмээд нийцүүлнэ. Эхэндээ жаахан шингэн мэт байх боловч маш хурдан царцах тул бэлтгэсэн кекс рүүгээ хурдан юүлэх хэрэгтэй.
- Эцэст нь үлдсэн рулетээ дээр нь өрж бялуундаа суурь хийгээд савтай чигээр нь хөргөгчинд хийж хамгийн 1-2 цаг байлгаад гаргаж хэрчээд сервислэнэ. Савныхаа амыг том тавгаар таглаж байгаад эргүүлж бялуугаа гаргана.
4 comments:
wow ..goe xaragdaj bna..ix bayarlalaa..tanai baingiin zochin bx bolnoo..mon ix zuil surna gedegtei itgej bna..bayarlalaa..:-)
Чамайгаа хчнээн хайваа гсн:P Махтай бялуу гэж байдаг болов уу?
xa xa xa zaraa...maxtai byaluu genee?..;-)
Altai mountain-d: Tiim shuu, ih tsarailag byaluu baigaa yum. Daraa ni dahiad neg iimerhuu pombogor byaluu oruulahaar orchuulaad beltgej baigaa.. Zondoo dem ogch baigaad chini bayarlalaa...
Zaraad - Mahtai byaluutai haraahan taniltsaagui baigaa. taniltsval taniltsuulnaa.
Post a Comment