Friday, 22 August 2008

Вишнатай Frangipane тарт


Frangipane, бялуу, тарт өөр бусад амттанд хэрэглэгддэг алмондны орцтой крем юм.

Тартны зуурмаг

Орц:

Dorie Greenspan-ы “Baking: From My Home to Yours” номноос

1 стакан = 237 мл

* 1 1/2 стакан гурил
* 1/2 стакан нунтаг сахар
* 1/4 цайны халбага давс
* 125 гр масло
* 1 өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 190 градуст халаана.
  2. Гурил, сахар, савсаа холино. Жижиг дөрвөлжин хэрчиж, хөлдөөгчинд 15 минут байлгасан масло нэмнэ. Сэрээний ард талаар бүх орцыг нийцтэл хутгана. Зуурмагаа тостой цаасан ороогоод хөлдөөчинд хийж нэг цаг амраана.
  3. 23 см хэвээ тослоод зуурмагаа голд нь тавина. Хоёр гар.нхаа эрхий хуруунуудыг ашиглан зуурмагаа хэвэндээ жигд тараана. Мөнгөн цаасаар хэвийн хамтаар ороогоод зуухандаа хийж 15 минут жигнэнэ. Зуухныхаа хэмийг 180 градус болгоно.
Frangipane

Орц:

Martha Stewart’s Baking Handbook номноос санаа авав.

* 1 стакан алмонд, хуурсан, давсгүй
* 1 өндөг
* 1/2 стакан сахар
* 1/4 амттаны халбага давс
* 3 амны халбага масло, жижигхэн дчрвчлжин хэрчиж бэлтгэнэ.
* 1 1/2 стакан вишна, үрийг нь гаргаж, ишийг нь авсан.

Бэлтгэх нь:
  1. Хэрэв алмонд тань хальстай бол нэг саванд хийгээд буцалсан ус нэмж 10-15 минут буцалгана. 10 минутын дараа хүйтэн усанд сойгоод хальсыг нь гаргана. Сайтар хатаана.
  2. Сахар, давс, алмондоо блендэрдэж сайтар нунтаглана. Сахар, өндгөө нэмээд зөөлөн зуурмаг болтол нь холино.
  3. Зуухнаас гаргаж хөргөсөн тартны гуриландаа хийгээд дээд талыг нь тэгшлэнэ.
  4. Угаагаад, үр, ишийг нь гаргасан вишнануудаа Frangipane кремнийхээ дээр өрөөд 180 градуст шаргалттал нь (20 минут) жигнэнэ.
  5. Бүлээнээр нь сервислэнэ. Ваниллинтай зайрмагтай сервилэвэл илүү амттай байх болно.
Cafefernando

No comments: