Самартай Макароны зуурмагт:
* 1 ¼ стакан нунтаг сахар
* 113 гр давсгүй antep fıstığı (pistachio)
* ¼ стакан + 2 амны халбага өндөгний цагаан
* чимх давс
* ¼ стакан сахар (өндөгний цагаанд)
Кремэнд:
* 43 гр цэвэрлэж бэлтгэсэн pistachio
* 1 стакан нунтаг сахар
* 6 амны халбага масло
* ваниллин
Бэлтгэх нь:
- 2 тавцан дээр тостой цаас (зориулалтын) тавиж бэлтгэнэ. Крем шахах уутандаа 1 см-ын хошуу хийнэ.
- Сахар, давс, самараа холиод 2-3 удаа татаж нунтаглана.
- Өндөгний цагаанаа цэвэрхэн шилэн саванд хийгээд хөөсөртөл нь холино. Холигчныхоо хурдыг нэмээд холих ¼ стакан сахарныхаа талыг нэмнэ. Хэсэг хутгаад үлдсэн талыг нэмнэ. 10-аад минутын дараа өндөгний цагаан маань цасан цагаан болсон, өтгөрсөн, сахар нь уусч, ширхэг нь мэдрэгдэхээ болисон байна.
- Нунтаглаж бэлтгэсэн самар, сахарыхаа бэлдмэлийг шигшээд талыг нь өндөгний цагааны бэлдмэл дээрээ хийнэ. Халбаганы тусламжтайгаар холиж нийцүүлнэ. Үлдсэн нунтагаа нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ.
- Зуурмагнаасаа крем шахах уутандаа халбагадан хийгээд цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ хоорондоо 2 см зайтайгаар 2,5-3 см диаметртэйгээр шахна. Дүүрсэн тавцанаа бариж байгаад 2-3 удаа ширээгээ цохино. Ингэснээр макорон маань шахахад үүссэн оройнууд бууж хэлбэрээ олох (суух) бөгөөд зуурмагт маань агаар байвал гарна.
- Одоо макароноо хатаана. Өөр өөр сурвалжуудад 10 минутаас эхлээд хэдэн өдөр хүртэл хатаадаг юм билээ. Энэхүү макароныг хүүхэд хүрэхгүй газар тавиад цаг хэртэй байлгасаны дараа гаднатал нь хатурч эхэлсэн байх болно.
- 175 градуст халаасан зууханд хийн (2 тавцангаа зэрэг хийхгүйгээр ээлжлэн шарахыг зөвлөсөн байна.) 10-12 минут жигнэнэ.
- Хөрсөн макароноо хутга зэрэг үзүүртэй зүйлээр доогуур нь болгоомжтой гүйлгээд салгаж авна.
- Бүх макароноо салгасаныхаа дараагаар ижил хэмжээний хоёр хоёроор нь ялгана.
- Самар, нунтаг сахараа хамтад нь нунтаглана.
- Нунтагласан бэлдмэлээ ваниллин, өрөөний темпратур дахь маслотойгоо холиж нийцүүлнэ. Хэрэгтэй гэж үзвэл түрхэж болохуйц болгон хөргөхийн тулд хөргөгчинд хэсэг байлгана.
- Голд нь хүссэн хэмжээнийхээ крем түрхээд хоёр макароноо наана. Хөргөгчинд нэг хонуулсаны дараа сервислэвэл илүү амттай болсон байх болно.
No comments:
Post a Comment