Oрц:
* Какакотой/шоколадтай кекс
* 150 мл цөцгий
* нунтаг сахар (өөрийн вкусанд тааруулан)
* 2-3 ш гадил жимс
* жижиглэж хэрчсэн шоколад (хүсвэл)
бэлтгэх нь:
- Кексээ хэвэндээ тааруулан жорын дагуу хийж бэлтгэнэ.
- Цөцгийн дээрээ бага багаар сахар нэмэн цахилгаан холигчоор хутгасаар өтгөрүүлнэ. Дээр нь хуваасан шоколадаа нэмээд халбагаар хутгаж нийцүүлнэ. Хөргөгчинд хийнэ.
- Гадилаа арилгаад уртааш нь таллан хувааж бэлтгэнэ.
- Бэлэн болсон кексээ дээрээс нь харж байгаад ирмэгээс нь 1 см хэртэй тойруулан зүснэ. Дараа нь зүссэн мөрөөрөө халбага оруулан кексний захыг гэмтээлгүйгээр доторх кексийг (ёроолд нь 2-3 см кекс үлдээх хэрэгтэй) ухаж авна.
- Кекс ухаж аваад үлдсэн нүхэнд таллаж зүссэн гадилаа өрж тавиад хөргөгчинд хийсэн кремээ гаргаж ирэн дээр нь пөмбийлгөн овоолно.
- Ухаж гаргаж ирсэн кексээ нунтаглаад кремэн дээгүүрээ асгана.
No comments:
Post a Comment