Tuesday, 12 August 2008

Броколи алимны нухаш


Броколи-г яаж болгох вэ?

Жигнэх. Жигнэсэнээр тэжээллэг илчийнхээ зөвхөн %7-г алддаг гэнэ.

Орц:

* 200 гр броколи
* 1/4 алим
* 1 амттаны халбага оливийн тос
* 1 амттаны халбага сонгино (хүсвэл)
* 1 амны халбага алимны шүүс
* 1 чимх синнамон
* 1 чимх давс (12-оос дээш сартай хүүхдүүдэд)
* 1/2 стакан ус

Бэлтгэх нь:
  1. Броколигоо сайтар угаагаад ишнээс нь салган цэцэгтэй хэсгийг нь дээш харуулан ишийг нь доош харуулан зөөлөртөл нь жигнэнэ.
  2. Оливийн тосоо халаана. Жижиглэж хэрчсэн сонгиноо нэмнэ.
  3. Дараа нь жижиглэж хэрчсэн алим, алимны шүүс, усаа нэмнэ. Хааяа хааяа хутган алимаа зөөлөртөл жигнэнэ.
  4. Броколигоо нэмээд ганц хоёр хутгана.
  5. Галаа унтраагаад давс, синнамоноо нэмээд сэрээгээр нухаж эсвэл блендэрдэж хүүхдэдээ идүүлнэ.
Зүүлт

* Нетээс холбоотой зураг хайгаад олоогүй тул алим, броколины зура тавив.
* Аль болох олдоцтой орцуудыг шүүн өгөхийг хичээлээ.
* Энэхүү орцыг туршиж үзсэн эмэгтэй алимаа шилэн үрүүлээр үрээд гарсан шүүсийг нь алимны шүүс болгон хэрэглэсэн гэнэ.
* Хүүхдийн хоолны талаар судлах явцад 6 сараас эхлэн нэмэлт тэжээл өгч эхлэхийг зөвлөсөн байна. 6 сараас жоохон хүүхдэд нэмэлт тэжээл өгдөг (1 дусал ус ч гэсэн хамаатай) тохиолдолд хөхүүлдэг байсан ч гэсэн дахин жирэмслэх магадлалтай байдаг гэнэ шүү.

No comments: