Орц:
Шоколадтай зуурмаг
Орц:
* 25 гр (2 амны халбага) давсгүй масло
* 25 гр (2 амны халбага) нунтаг сахар
* 17 гр (2 амны халбага) тэнцүү хэмжээтэй нунтаг сахар, нунтаг алмондын холимог (алмондыг өөрөө роботоор татаж бэлтгэж болно.)
* 1 өндөгний цагаан
* 10 гр (1 амны халбага + 1/2 амттаны халбага) гурил
* 10 гр (1 амны халбага + 1/2 амттаны халбага) какао, эсвэл хүнсний будаг
Цагаан (Joconde) зуурмаг
Орц:
* 2 ш өндөг
* 150 гр тэнцүү хэмжээтэй нунтаг сахар, нунтаг алмондын холимог
* 25 гр (3 амны халбага) гурил
* 2 ш өндөгний цагаан
* 1 чимх тартар крем (байвал)
* 25 гр (2 амны халбага) нунтаг сахар
* 15 гр (1 амны халбага) хайлуулсан давсгүй масло
Шоколадтай зуурмагийг бэлтгэх нь:
- Зөөлөн маслоо нэг саванд хийгээд модон халбагаар цагаартал нь цохиж холино. Хүсвэл бага зэрэг халааж болно.
- Дараа нь сахар, алмондны нунтаг холицоо нэмээд үргэлжлүүлэн холино.
- Нийцхээр нь өндөгний цагаанаа нэмээд хурдан хурдан хутгана.
- Гурил, какаогоо шигшиж нэмээд нийцтэл нь хутгана. Бороос өөр өнгөтэй кекс хүсч байвал какаоны ород хүнсний будаг нэмнэ. Хүнсний будаг нэмэхээр бол эхлээх гурилаа шигшиж хийж ниййшүүлээд дараа нь будгаа бага багаар дусаан, дусаах бүртээ хутгаж хүссэн өнгөө гаргаж авна.
- Тавцан дээрээ тостой цаас тавиж бэлтгэнэ. Тостой цаасаа тослоно.
- Зуурмагаа тослож бэлтгэсэн тавцан дээрээ хүссэн хэлбэр хэмжээтэйгээр агсана. Крем шахагчинд хийн шахаж бас болно. Дараа нь тавцангаа хөлдөөгчинд хийнэ.
- Зуухаа 220 градуст халааж бэлтгэнэ.
- 2 ш өндөг, сахар-алмондын нунтагны холицоо холиод цахилгаан холигчныхоо дунд зэргийн хурдаар хутгана.
- Гурилаа шигшиж нэмнэ. Хутгана.
- 2 өндөгний цагаанаа холино. Цэвэрхэн саванд, цэвэрхэн холигчоор хөөсөртөл нь холино. Дараа нь тартар кремээ нэмнэ. Эцэст нь сахараа нэмээд өтгөрөн, цасан цагаан болтол холино.
- Өндөгний цагааны бэлдмэлийнхээ 1/3-г гурилан бэлдмэл дээрээ нэмээд халбаганы тусламжайгаар зөөлхөн хутгана. Дараа нь үлдсэн цагаанаа нэмээд холино. Эцэст нь хайлуулаад хөргөсөн маслоо нэмээд зуурмагаа нийцүүлнэ.
- Хөлдөөгчинд хийсэн тавцангаа гаргаж ирээд цагаан зуурмагаа шоколадтай зуурмагаас зурсан (гаргасан) хээн дээрээ асгана. Халбагаар тарааж шоколадтай зуурмагийн зай завсрыг бөглөнө. Кекс маань 1 см зузаантай байвал зохимжтой.
- Тавцангаа халаасан зуухандаа хий шаргалттал нь (7-9 минут) шарна.
- 7-9 минутын дараа кексээ гаргаж ирээд доодох цаасных нь хамтаар болгоомжтойгоор гаргаж хэрээсэн төмөр дээр тавина. Хэсэг хөргөсөний дараа өөр тостой цаасан дээр нунтаг сахар цацаад (наалдуулахгүйн тулд) кекстэй цаасаа хөмрүүлэн тавина. Дээд талын цаасыг кекснээс болгоомжтойгоор салгана. Ингэж бэлтгэсэн кексээ хэрэгцээгээрээ зүсч бялууны захыг чимнэ эсвэл агаар орохгүйгээр боож хөргөгчинд 2 өдөр, хөлдөөгчинд 3 сар хадгалж болно.
Дээрх бялууны эрмэгийг ингэж бэлтгэсэн кексээр чимсэн байна.
Joconde cake гэдэг нь алмондны гурил/нунтаг oрцондоо хэрэглэсэн кекс юм.
2 comments:
Өө хаанахаар биччихсэн юм бэ? Наад хэлийг чинь сурна ч гэж гонжийн жоодоо? Яах уу?
Хэ хэ, драфт болгох гэж байгаад буруу товч дарчихаж.. Турк хэл дээр байсан юм одоо Монгол хэл дээр :)
Post a Comment