Tuesday, 5 August 2008

Какаотой пүддинг (Пэйчинд)


Oрц: (4 хүний)

* 1/3 стакан (80g) сахар
* 1/4 стакан (60g) какао
* 3 амны халбага цардуул
* 1/8 амттаны халбага давс
* 2 стакан сүү (480 мл)
* 1 амттаны халбага ваниллин

Бэлтгэх нь:
  1. Ваниллинаас бусад бүх хуурай орцоо microwave safe саванд хийн холино.
  2. Сүүгээ нэмээд нийцүүлнэ.
  3. Пэйчиндээ хийн (хамгийн өндөр watt дээр) 3 минут болгоно.
  4. Бэлдмэлээ гаргаж ирээд холигчоор холин дахин 4-6 минут жигнэнэ.
  5. Жигнэх явцдаа минут дутамд пэйчээ онгойлгон пүддингээ хангалттай өтгөрсөн эсэхийг хутгаж шалгана.
  6. Хангалттай өтгөн байнаа гэж үзвэл пэйченээсээ гаргаж ирээд ваниллинаа нэмээд хутгаж нийцүүлсэнийхээ дараагаар дөрөв хуваан аягалаад, хөргөөд, сервислэхэд бэлэн боллоо.

    эх сурвалж

No comments: