Орц:
Зуурмагт:
* 200 гр масло
* 2 стакан сахар
* 1 стакан цөцгий (sour creme)
* 1 ш өндөг
* 1 стакан төмсний цардуул
* 800 гр гурил
* 10 гр ваниллин
* чимх давс
* 1 цайны халбага давс
* 1/2 амны халбага уксус
Чимэглэхэд:
* 2/3 стакан сахар
* 4 амны халбага ус
* 1-2 амны халбага какао
* хар poppy seed
Бэлтгэх нь:
- Масло, сахараа холиод сайтар хутгана.
- Цөцгийгээ нэмнэ.
- Өндөг, ваниллин, давсаа нэмнэ.
- Төмсний цардуулаа нэмээд нийцүүлнэ.
- Хөөлгөгч нунтгаа нэг халбаган дээр тавиад цагаан цуугаа нэмж хайлуулна. Зуурмаг дээрээ нэмнэ.
- Гурилаа нэмнээд зуурна.
- Гурилаа 2 хуваагаад, талыг нь хушаганы дайтай тасдаж аваад мөөгний толгой/малгай хэлбэрт оруулан бөөрөнхийлнө. Үлдсэн гурилаар мөөгөндөө иш бэлтгэнэ.
- 180 градуст халаасан зууханд тостой цаасаар жижиг жижиг конус бэлтгээд ишинд нь углаад багахан ягаартал нь шарна.
- Сахараа усандаа хайлуулна.
- Жигнэмэгүүдээ халуун дээр нь малгайны доор иш байрлуулж болохуйц нүх гаргана.
- Ишны шовх үзүүрийг сахартай усанд дүрээд малгайд ухаж бэлтгэсэн нүхэнд байрлуулна. 30 минут амраана.
- Мөөгний ишны доод үзүүрийг сахартай усандаа дүрж гаргаж ирээд poppy seed-ндээ өнхрүүлээд 30 минут амраана.
- Үлдсэн сахартай уусмал дээр какао нэмж буцалгаад мөөгнийхөө малгайг дүрнэ. Нэг шөнө хатаагаад сервислэнэ.
No comments:
Post a Comment