David Lebovitz-ын The Perfect Scoop номноос.
Орц:
* 185 самар, хальсгүй, хуурсан
* 1 стакан сүү
* 2 стакан крем (heavy cream)
* 3/4 стакан сахар
* 1/4 цайны халбага давс
* 120 гр сүүтэй шоколад, жижиглэн хэрчсэн
* 5 ш өндөгний шар
* 1/8 цайны халбага ваниллины охь
* 150 гр bittersweet шоколад, жижиглэн хэрчсэн
Бэлтгэх нь:
- Самараа робот хэрэглэн нухаж нунтаглана.
- 1 стакан крем, сүү, сахар, давсаа холиод халаана. Нухсан самараа нэмнэ. Гал дээрээс аваад таглааг нь таглан цаг байлгана.
- Сүүтэй шоколадаа том саванд хийнэ. Жижиг саванд үлдсэн кремээ халаана. Шоколадан дээрэ нэмнэ. Шоколадаа хайлтал сайтар хутгана.
- Жижгэвтэр саванд самартай, сүүтэй бэлдмэлээ шүүнэ. Шүүгдэж үлдсэн самарнуудыг базаж аль болох бүх шүүсийг ялгана. Энэхүү бэлдмэлээ дахин халаана.
- Дунд зэргийн саванд өндөгний шараа хийгээд бүлээссэн сүүний бэлдмэлээ бага багаар нэмж байнга хутгана. Энэхүү бэлдмэлээ дунд зэргийн гал дээр өтгөртөл нь хутгана. Өтгөрсөн бэлдмэлээ шоколадан бэлдмэл рүүгээ шүүж хийнэ. Ваниллины охио нэмээд хутгаж устай, мөстэй саванд савтай нь суулгана. Байнга хутгасааар хөргөнө.
- Bittersweet шоколадаа үрж бэлтгэнэ.
- Зайрмагны бэлдмэлийн хөргөгчинд хийж сайтар хөргөсөний дараа (ойролцоогоор 6 цаг) зайрманы машиндаа зааврын дагуу хийгээд зааврын дагуу хутгана. Сүүлийн минутанд үрж бэлтгэсэн шоколадаа нэмээд gelato-гоо хөргөгчинд хадгалах агаар таглаатай, хэтэрхий гүнзгий биш савандаа султгана.
- Хамгийн багадаа 5 цаг хөлдөөгчинд байлгасаны эцэст зайрмагаа сервислэхэд бэлэн болно.
No comments:
Post a Comment