Орц:
* 500гр гурил
* 300мл бүлээн ус
* 21 гр нойтон дрожж (эсвэл 15 гр хүурай дрожж)
* 1 амттаны халбага давс
* 1 амны халбага сахар
* 50 гр тос
* sesame, Nigella үр
Бэлтгэх нь:
- Гурил зуурах савандаа бүлээн усандаа дрожж, сахараа хийгээд хайлуулна. 10-15 миутын дараа бусад орцоо нэмээд сайтар нийцүүлнэ.
- Зуурмагаа дулаан газар тавиад 1 цаг хэртэй хөөлгөнө. Хөөлгөх явцдаа хөөж уй гурилаа 1-2 удаа дарж хийг нь гаргах хэрэгтэй.
- Эцэст нь зуурмагнаасаа мандарины дайтай хувааж аваад бөөрөнхийлж тослож бэлтгэсэн тавцан дээр цэцэг хэлбэртэй тавина. Хүссэн хэлбэртээ оруулж болно.
- Хэлбэрт оруулан, жигнэхэд бэлэн болсон талхаа тавцан дээр нь дахин 1 цаг хөөлгөнө.
- 1 цагийн дараа талхан дээрээ хүйтэн ус түрхээд sesame, Nigella үр цацаад 200 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна. Талх шарах шүүгээндээ халуунд тэсвэртэй саванд ус хийн тавихаа мартваа. Ингэснээр талхны маань гадна тал шажигнуур дотор тал нь зөөлөн болох болно.
No comments:
Post a Comment