Орц:
* 1.250 гр вишна
* 1.500 гр сахар
* 4-5 дусал лимоны шүүс
Бэлтгэх нь:
- Вишнагаа угаагаад ишийг нь авна, үрийг нь гаргана.
- Дээр нь лимоны шүүс, сахараа нэмээд хонуулна. (хонуулсанаар шүүс нь ялгаран ус нэмэлгүй чанамал хийх боломжтой болно.)
- Маргааш нь 10 минут жимснүүдээ бяцлалгүйгээр хутгаж буцалгана.
- 10 минутын дараа чанамалаа шилэн, том амсартай саванд хийгээд амсарыг нь марлиар таглаад, чанамалаа наранд тавина.
- Чанамалаа нарлуулж байхдаа хааяа хааяа хутгах хэрэгтэй.
- Бүх сахар нь хайлаад чанамалаа нийцсэний дараа ариутгасан шилэн савлан хадгална.
* Бүх үйлдэлийн турш модон халбага хэрэглэх хэрэгтэй.
* Наранд чанагдахгүй тул чанамалаа өтгөртөл нь буцалгах хэрэгтэй.
* Буцалгах болон нарлуулах явцад хөөсөвөл хөөсийг модон халбагаа хамж аваад хаях хэрэгтэй.
No comments:
Post a Comment