Орц:
(24 ш жигнэмэгт)
* 2 стакан гурил
* 3/4 цайны халбага сода
* 1 сайны халбага давс
* 225 гр масло
* 1 гр сахар
* 1/2 стакан бор сахар
* 2 өндөг
* 2 цайны халбага ваниллинь охь
* 280 гр bittersweet шоколад, жижиглэн хэрчсэн
* 110 гр M&M
Бэлтгэх нь:
- Зухаа 180 градуст халаана. Тавцан дээрээ тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Дунд зэргийн саванд давс, сода, гурилаа шигшиж, холино.
- Өрөөний темпратурт масло нэг минут хутгаж зөөлрүүлнэ. Сахараа нэмээд 2 минут хэрэй холино. Өндгөө нэг нэгээр нэмээд, нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
- Ваниллины охио нэмнэ.
- Холигчныхоо хурдыг хамгийн бага дээр нь тохируулаад гурилаа 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл хутгана.
- Хэрчиж бэлтгэсэн шоколадаа нэмээд модон халбагаар хутгана.
- Бэлэн болсон зуурмагаа 30 минутын турш хөргөгчинд амраана.
- 30 минутын дараа зуурмагаа гаргаж ирээд 24 хувааж хоёр алгаараа бөөрөнхийлөөд зөөлөн дарна.
- 10-11 минут жигнээд зуухнаасаа гаргана. Гаргангуутаа M&M шоколадаа зөөлөн дарж байрлуулна.
2 comments:
ааан. халуун жигнэмэгийг чимэхэд м энд м-ийг сонгох нь зөв юм байна. кекс дотроо шоколадтайгаар хийсэн байдаг нь бас л аль нэг брэндийн шоколадыг хэрэглэсэн байдаг уу /жишээ нь зөвхөн hershey's ч юм уу/. учир нь кекс зууханд жигнэгдэх хугацаанд шоколад хайлаад кексэндээ шингээд алга болчоогүйгээр байдаг даа. тийм кекс хийхэд ямар шоколад сонгох нь зөв бэ.
M&М-ээ жигнэхээсээ өмнө тавихаар өнгө нь тараад онцгүй болдог гэсэн. Тиймээс жигнэмэгээ халуун дээр нь M&М-ээ жоохон дарж байрлуулах хэрэгтэй. Мэргэжилийнхэн бол бүр том (2,5 кг-аар савлагдсан) шоколад хэрэглэдэг юм билээ. Шоколад ер нь жигнэх явцад хайлаад сүйд болдоггүй. Хар шоколад хэмээн тодотгосон бол 70-аас дээш хувийн шоколад хэрэглэх хэрэгтэй.
Post a Comment