Thursday, 14 August 2008

Самартай, шоколадтай Бискоти (Biscotti)


Oрц:

* 2 стакан гурил
* 1/2 стакан какао
* 1 цайны халбага хүнсний сода
* 1/2 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цайны халбага давс
* 90 гр масло (өрөөний темпратурт)
* 1 стакан сахар (дээр нь цацах нэмэгдэл сахар)
* 3 ш өндөг
* 1 стакан самар том том хуваасан
* 120 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халаана. 2 тавцан тослож бэлтгэнэ.
  2. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа нэг саванд шигшинэ.
  3. Эхлээд масло 3-4 минут хутгаж зөөлрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд 3-4 минут дахин хутгана.
  4. Багахан хутгасан 2 өндгөө нэмээд 5 минут дахиж хутгана.
  5. Шигшиж бэлтгэсэн гурилан холицоо бага багаар нэмнэ. Нийцтэл нь хутгана. эцэст нь самар, шоколадаа нэмээд модон халбагаар багахан хутгана.
  6. Гартаа хуурай гурил үрээд зуурмагаа 2 хувааж тус бүрийг 30 см урттай болгож сувина.
  7. Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад үлдсэн өндөгний цагааныг багсны тусламжтайгаар бискоти дээрээ турхээд нунтаг сахар цацна.
  8. Бискотигоо 25 минут жигнэнэ. 12 минутын дараа тавцангаа эргүүлнэ.
  9. Жигнэмэгээ гаргаж ирээд 20-30 минут хөргөнө. Энэ хооронд зуухаа 150 градут халаана. Хөргөсөний дараа 1.5-2 см өргөнтэй хэрчээд буцаан тавцан дээрээ өрөөд 150 градуст халаасан зууханд 30минут жигнэнэ.

2 comments:

Magnolia said...

Пөөх. Баярлалаа. Жинхэнэ хэрэгтэй блог байна шүү. Мэдлэгээсээ хуваалцдаг тань баярлалаа.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

My pleasure, миний блогийг тоодогт талархдаг шүү..