Simply Recipes блогийн эзэн Elise Bauer-ын жороор.
Орц:
* 3-4 ш гүйцэд боловсорсон гадил
* 80 гр масло, хайлуулсан
* 1 стакан сахар (3/4 стакан болгон багасгаж болно.)
* 1 өндөг, хутгасан
* 1 цайны халбага ваниллины охь
* 1 цайны халбага сода
* 1/8 цайны халбага давс
* 1 1/2 стакан гурил
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана.
- Модон халбагаар томхон саванд гадилын нухаш, хайлуулсан масло холино.
- Сахар, өндөг, ваниллины охио нэмээд сайтар хутгана.
- Сода, давсаа нэмнэ.
- Эцэст нь гурилаа шигшээд, нэмнэ.
- Зуурмагаа тослож бэлтгэсэн савандаа хийгээд 175 градуст халаасан зуухандаа хийн болтол нь шарна. Талхны хэвэнд хийн шарах бол 40-50 минут жигнэнэ.
2 comments:
gadilniih ni orond uzem hiigeed, goyo bollooo. Thanks!
Таалагдсанд таатай байна, дараа дараагийн турчилтуудад чинь амжилт...
Post a Comment