Кексэнд
Орц:
* 1 стакан гурил
* 3/4 цайны халбага хөөлгөгч нунтаг
* 3/4 цайны халбага сода
* 1 цайны халбага нунтаг Цагаан гаа (ginger)
* маш бага давс
* 90 гр масло, өрөөний темпратурт
* 2/3 стакан сахар
* 2 өндөг
* 1.5 стакан, үрүүлийн нарийн талаар үрсэн лууван
* 1/2 стакан нүдсэн хушига
* 1/3 стакан кокос
* 1/3 стакан үзэм
Бэлтгэх нь:
- Зуухаа 170 градуст халаана.
- Бөөрөнхий кексний хэв тослож бэлтгэнэ.
- Нэг саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, давс, нунтаг цагаан гаагаа шигшиж холино.
- Өөр нэгэн саванд үрсэн лууван, нухсан хушига, үзэм, кокосоо холино.
- Өрөөний темпратурт маслоо сайтар зөөлөртөл нь хутгана.
- Сахараа нэмээд таван минут дахин хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
- Дараа нь хуурай орцуудаа нэмээд модон халбаганы тусламжтайгаар нийцтэл хутгана.
- Лууван,хушиганы бэлдмэлээ нэмээд нийцүүлнэ.
- Хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшилж зуухандаа хийгээд болтол нь шарна.
Орц:
* 60 гр масло өрөөний темпратурт
* 300 гр крем бяслаг
* 1/2 стакан нутаг сахар
Бэлтгэх нь:
- Өрөөний төмпратурт байгаа маслоо сайтар хутгаж зөөллөнө.
- Крем бяслаг, сахараа нэмээд нийцтэл хутгана.
- Бэлэн болсон кекснийхээ дээр түхээд хагас цаг хөргөгчинд байлгасаны дараа сервислэхэд бэлэн болно.
* энэхүү кексийг крем бяслагны түрхлэггүйгээр идэхэд бас гоё амттай байдаг.
Cafefernando
Өөр нэгэн арга
Орц:
* 350 гр гурил
* 350 гр лууван, угаагаад эсвэл арилгаад үрүүлийн нарийн талаар үрсэн
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага сода
* 1/4 амттаны халбага nutmeg
* 1/4 амттаны халбага allspice
* 1/4 амттаны халбага синнамон
* 1/2 амттаны халбага давс
* 280 гр сахар
* 60 гр бор сахар
* 3 өндөг
* 180 мл тараг
* 180 мл ургамалын тос
Кремэнд:
* 225 гр крем бяслаг
* 255 гр нунтаг сахар
* 55 гр масло
* 1 амны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халаана.
- Хуурай орцуудаа холиж нийцүүлнэ. Хуурай орцонд гурил, хөөлгөгч нунтаг, сода, nutmeg, allspice, синнамон давс орно. Холиж бэлтгэсэн хуурайорцоо үрсэн луувантайгаа холино.
- Шингэн орцуудаа холино. Үүнд бор, цагаан сахар, өндөг, тараг, ургамалын тос орно. Baking-д сахар шингэн орц хэмээн тооцогддог.
- Хуурай шингэн орцоо холиод 10 хэдэн уда гараараа хутгаж нийцүүлээд тослоод гурилдаад, тостои цас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ хийн 175 градуст халаасан зууханд 45 минут жигнэнэ.
- 45 минутын эцэст галаа багасган 160 болгоод 20 минут дахин жигнэнэ.
- Масло, крем бяслагаа нийцтэл хутгана. Ваниллины охио нэмээд сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Хөргөгчинд хийж 5-10 минут амраагаад хөрсөн кексэн дээрээ түрхээд сервислэнэ.
2 comments:
ooo minii xamgiin durtai keks bna..zovxon eniig idexiin tuld starbuck ruu yavax shig boldog..odoo ooroo xiij uzeedexii..bayarlalaa..;-)
Туршиж үзчихээд үр дүнгээ хуваалцаарай. Өөрийн тань дуртай кекс байх болтугай :)
Post a Comment