Wednesday, 13 August 2008

Dulce de Leche, шоколадтай пүддинг


Энэхүү бүтээгдэхүүн нь санаандгүйгээр хийгдсэн нээлтүүдийн нэг юм. Францад 14 дүгээр зууны үед нэгэн цэргийн тогооч өглөөний цай бэлтгэж байгаад нээсэн гэдэг бол өөр нэгэн домгоор 19 дүгээр зуунд Аргинтинд Juan Manuel de Rosas-ийн гэрт lechada (сүү сахрыг буцалган крамельжүүлэн уудаг умдаан) хийх гэж байхдаа гал дээр удааснаар нээсэн гэгдэх нь бий.
Латин Амрерик даяар алдартай энэхүү кремийг Мексикүүд юмааны сүү ашиглан синнамонтой "Cajeta" нэртэйгээр хийдэг гэнэ.

Dulce de Leche

Орц:

* 1 л үхрийн сүү
* 1.5 стакан сахар
* ваниллины иш (голоор нь хэрчиж үрүүдийг нь гаргана)
* тал цайны халбага хүнсний сода

Бэлтгэх нь:
  1. Эхний гурван орцыг нэг саванд хийгээд дунд зэргийн гал дээр буцалгаж сахараа хайлуулна. Галаа зөөллөнө. Содагаа нэмээд цаг хэртэй хутгасаар буцалгана.
  2. Ваниллины ишээ аваад дахин 1,5-2 цаг боролтол нь, байнга хутгасаар (түлэгдэж болзошгүй тул байнга хутгах хэрэгтэй) буцалгана. Энэхүү жороос ойролцоогоор 1 стакан Dulce de Leche гарна. Доорх жорыг хийхийн тулд 400 гр Dulce de Leche буюу 1.5 орцоор бэлтгэсэн Dulce de Leche хэрэглэнэ.

Dulce de Leche, шоколадтай пүддинг (Smitten Kitchen-ы жороос санаа авав.)

6 порц

Орц:


* 1/4 стакан эрдэншишийн цардуул
* 1/4 стакан сахар
* 2 стакан сүү
* 200 гр хар шоколад (үрсэн)
* 400 гр Dulce de Leche

Бэлтгэх нь:
  1. Цардуул, сахар, сүүгээ нэг саванд хийгээд өөр нэг буцалж буй устай саван дээр давхарлан тавиж өтгөртөл нь буцалгана (ойролцоогоор 10 минут).
  2. Үрсэн шоколадаа (160 гр) нэмнэ. Хайлтал нь хутгана.
  3. Dulce de lechen-ийн 1 стакан хэртэйг нь нэмээд хайлтал нь хутгана.
  4. 6 хувааж аягалана. Өрөөний темпратурт иртэл нь хүлээнэ.
  5. Үлдээсэн dulce de leche-гээс нэг нэг халбагийг аягалсан пүддинг дээрээ тавиад үлдээсэн үрсэн шоколадаараа чимнэ.
  6. Хөргөгчинд хийж хөргөөд сервислэхэд бэлэн боллоо.
Cafefernando.сом-оос орчуулан тавив.

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Dulce de Leche-г туршиж үзэв. Минийх 1 дарсан огурцины шил бараг дүүрсэн. Би сахар бага хэрэглэдэг болоод ч тэр үү хэтэрхий их чихэртэй юм шиг санагдлаа. Эхний 1 цагт бараг хутгаад хэрэггүй юм шиг санагдсан. Содатай болохоор хутгахаар давчих гээд байх юм билээ. Туршиж үзэх гэж байгаа бол томхон сав хэрэглээрэй.