Monday 18 August 2008

Итали Гантиг (Marbré Italien)







Oрц:

* 3 ш өндөг
* 150 гр сахар
* 190 гр гурил
* 62 гр тос
* 62 мл сүү
* какао (3-4 өнгийн хүнсний будаг)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 5 гр хөөлгөгч нунтаг

Бэлтгэх нь:
  1. Өндгөө шар цагаанаар нь ялгана. Цагаанаа тал сахарын хамтаар цасан цагаан болтол нь хутгана. Цагаанд өчүүхэн ч атугай шар холилдсон тохиолдолд цасан цагаан болохгүй тул өндгөө ялгахдаа маш болгоомжтой байгаарай.
  2. Өөр нөгөн саванд шараа үлдсэн сахарын хамтаар нийцтэл нь (8-10 минут) хутгана.
  3. Өндөгний шар дээрээ сүүгээ нэмнэ. Хутгана. Тосоо нэмнэ хутгана. Ваниллины охио нэмнэ. Хутгана.
  4. Шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтгаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
  5. Өндөгний цагаанаа нэмээд халбаганы тусламжтайгаар зөөлөн, доороос нь дээшээ гаргаж ирэх маягаар холино.
  6. Зуурмагаа 2 хуваана. Талд нь какаогоо хийгээд нийцүүлнэ. Какаотой бэлдмэл дээрээ бага зэрэг сүү нэмж шингэлэнэ. Олон өнгөтэй кекс бэлдэх бол өнгөнийхөө тоогоор хуваагаад тус бүрд нь хүнсний будгаасаа нэг дуслийг дусаагаад нийцүүлнэ. Хүссэн өнгө тань гараагүй бол дахин нэг дусаагаад нийцүүлж хүссэн өнгөө гаргаж авна.
  7. 18-24 см бөөрөнхий хэв тослоод хэвнийхээ голд хүссэн өнгөтэй бэлдмэлээс 1 амны халбага дусаана. Дараа нь үлдсэн өнгүүдээс нэг нэг амны халбагийг (дээр дээрээс нь) дусаана. Өнгө бүрт тус тусын халбага хэрэглээрэй.
  8. Ийм маягаад үелүүлсээр бүх зуурмагаа дуусгаад 180 градуст халаасан зууханд хийн болтол нь (ойролцоогоор 25-30 минут) шарна.
  9. Бүтээгдэхүүнээ бэлэн болсоны дараа зуухаа унтраагаад кексээ 10 минутын турш унтраалттай зууханд байлгана.
Papilles et Pupilles жинхэнэ Итали Гантиг какаотой, цагаантай байдаг.
Cake's Anatomy

4 comments:

Anonymous said...

eoooe..mmmmmm...goeiimaa....:-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

өнгө өнгийх нь гоё харагджаагааз?

Unknown said...

танай блог ямар гоёын бээ бүх юмаа үнэхээр ойлгомжтой бичиж өгчээ,ямарч хоолны номтой харьцуулхааргүй гоё блог байна. ийм үнэтэй юма хуваалцаж байгаад баярлалаа :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

"Үнэтэй юмаа" хуваалцаж байгаа миний жоруудыг туршиж сэтгэгдэлээ үлдээн урамшуулаарай Канди :)