Oрц:
* 1 илдүүр Yufka, Phyllo/fillo dough (маш нимгэн илдээд, нэг талыг нь хайраад угааж, хатаасан гурил, сонин сонсогдож байгаа биз.) жор энд
* 100 гр Feta бяслаг/Beyaz peynir (Турк Beyaz peynir-г давстай усанд дарсан байдаг болохоор давс хэрэглэх хэрэггүй байдаг.)
* яншуй (parsley)
* бага хэмжээний рашаан
* 1 өндөгний шар
* хар перц
* давс
* 1 хумс сармис
* шарах тос
Бэлтгэх нь:
- Бяслагаа сайтар угаагаад нухна. Хэрчиж бэлтгэсэн яншуйгаа нэмнэ. Холино. Бага зэрэг давс, хар перцээр амтлана. Өндөгний шараа нэмнэ. Нийцтэл нь хутгана. Рашаанаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
- Нимгэн гурилаа голоор нь хуваагаад давхарлана. Дахин таллаад, давхарлаад дахиж нэг хуваагаад 8 хэсэг гурвалжин гурилтай болно.
- Гурилаа өргөн талыг өөр лүүгээ харуулан урдаа байрлуулаад, ирмэгээс нь 1,5-2 см хэрийн зайтай бяслагтай бэлдмэлээсээ тавина. 2 талаас нь бяслагтай бэлдмлээ давуулан нугалаад хоосон үлдээсэн ирмэгээ бас бяслаган дээрээ тавина. Энэ байдлаас үзүүр лүү чадах чинээгээрэ чанга ороогоод үзүүрийг усанд дүрж наана.
- Ийм маягаар бүх оорцоо дуусгаад халааж бэлтгэсэн тосонд шарж бүлээнээр нь сервислэнэ.
* Энэхүү боорцогны бяслаган бэлдмэлийг зөвхөн бяслаг яншуй холин бэлтгэх нь бий. Хүн бүр өөрийн вкуст тааруулан бэлтгэж болох жор юм.
* Зааван фета бяслаг гэлтгүй сосик, хиам зэргийг нарийхан хэрчиж гурилныхаа голд байрлуулаад ороод тосонд шараад сервислэж болно.
видео өөр нэгэн видео
2 comments:
mmmmmmmmm...help meeeeeeee.....
Яаж туслахуу? :)
Post a Comment