Tuesday, 12 August 2008

Шоколадан Truffles





Вики-гийн мэдээллээр бол "Swiss", "American", "European" truffle байдаг бөгөөд доорх жор Swiss truffle-гийн жор юм байна.

Орц:

* 400 гр хар шоколад
* 200 мл крем (heavy cream)
* 40 гр масло
* чимэглэх орц (нухсан хушига, самар, нунтаг сахар, кокос, какао, кофе...)

Бэлтгэх нь:
  1. Шоколадаа 1 өдрийн өмнөөс хайлуулан бэлтгэх хэрэгтэй.
  2. Шоколадаа жижиглэж хэрчээд нэг саванд хийнэ. Масло бас жижиглэн хэрчээд тусад нь тавина.
  3. Кремээ нэг саванд хийн гал дээр тавиад халаана. Буцлаж эхлэнгүүт салгаад шоколадаа нэмнэ. Хутгасаар хайлуулж, нийцүүлнэ. Эцэст нь маслоо нэмнэ. Таглаатай саванд султгаад хөргөгчинд хийж 1 хонуулна.
  4. Маргааш нь ганашаа гаргаж ирээд (хангалттай хатуурсан байх болно) хүссэн хэмжээгээрээ, халбаганы тусламжтайгаар аван алгаараа бөөрөнхийлнө.
  5. Бөөрөнхийлсөн ганашаа хүссэн орцондоо (чимэглэх) өнхрүүлээд таглаатай саванд хийгээд хөргөгчинд хадгална.

1 comment:

Anonymous said...

Well, all I can say is. Im hungry.