Thursday, 14 August 2008

Шоколадтай гадилтай бялуу


Жор Dorie Greenspan-ын “Baking: From My Home to Yours” номноос.

Орц:

* 2 стакан гурил
* 1 стакан какао
* 1+1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага сода
* 125 гр масло
* 1+1/4 стакан сахар
* 2 өндөг
* 3 ш гүйцэд боловсорсон гадил
* 3/4 стакан сүү
* 80 гр хар шоколад

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градус халаана. 28×10 см хэвээ тослож бэлтгэнэ.
  2. Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа холин шигшинэ.
  3. 1/2 стакан сахараа наалддаггүй хайруулын тавганд хийгээд дунд зэргийн гал дээр алтан шаргал болтол нь (ойролцоогоор 6-8 минут) түлнэ. Арилгасан банануудаа нэмнэ. Эргүүлэн зөөлөртөл нь (3-5 минут) шарна. Болсоныx нь дараа нухаж бэлтгэнэ.
  4. Өөр нэгэн саванд масло зөөлөртөл нь (2 минут хэртэй) холино. 3/4 стакан сахараа нэмээд 2 минут дахиж хутгана.
  5. Өндгөө нэг нэгээр нь нэмэн нийцүүлнэ.
  6. Гурилан хольцоо 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь (хэтэрхий их хутгагүйг хичээгээрэй) хутгана. Жижиглэж бэлтгэсэн шоколадаа нэмээд дахин хутгана.
  7. Тал зуурмагаа хэвэндээ асгаад дээр нь гадилын нухашаа тарааж (Бялууны захаар 1-2 см үлдээж) тавина. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана. Жигдлэнэ.
  8. 30 минут жигнээд гаргаж ирэн дээгүүр нь мөнгөн цаасаар таглаад (түлэхгүйн тулд) дахиж 40 минут жигнэнэ.
  9. Кекээ зуухнаасаа гаргаад хэвнээс нь гаргаж сервисний таваг дээр байрлуулаад өрөөний темпратурт ирэхээр хэрчээд сервислэж болно.

2 comments:

Anonymous said...

Сvv нь хэзээ хийх вэ? Турших гэсэн юм.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

suugee guriltaigaa eeljluuleed hiigeerei