Жор Dorie Greenspan-ын “Baking: From My Home to Yours” номноос.
Орц:
* 2 стакан гурил
* 1 стакан какао
* 1+1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаны халбага сода
* 125 гр масло
* 1+1/4 стакан сахар
* 2 өндөг
* 3 ш гүйцэд боловсорсон гадил
* 3/4 стакан сүү
* 80 гр хар шоколад
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градус халаана. 28×10 см хэвээ тослож бэлтгэнэ.
- Гурил, какао, хөөлгөгч нунтаг, сода, давсаа холин шигшинэ.
- 1/2 стакан сахараа наалддаггүй хайруулын тавганд хийгээд дунд зэргийн гал дээр алтан шаргал болтол нь (ойролцоогоор 6-8 минут) түлнэ. Арилгасан банануудаа нэмнэ. Эргүүлэн зөөлөртөл нь (3-5 минут) шарна. Болсоныx нь дараа нухаж бэлтгэнэ.
- Өөр нэгэн саванд масло зөөлөртөл нь (2 минут хэртэй) холино. 3/4 стакан сахараа нэмээд 2 минут дахиж хутгана.
- Өндгөө нэг нэгээр нь нэмэн нийцүүлнэ.
- Гурилан хольцоо 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ модон халбагаар нийцтэл нь (хэтэрхий их хутгагүйг хичээгээрэй) хутгана. Жижиглэж бэлтгэсэн шоколадаа нэмээд дахин хутгана.
- Тал зуурмагаа хэвэндээ асгаад дээр нь гадилын нухашаа тарааж (Бялууны захаар 1-2 см үлдээж) тавина. Үлдсэн зуурмагаа дээрээс нь асгана. Жигдлэнэ.
- 30 минут жигнээд гаргаж ирэн дээгүүр нь мөнгөн цаасаар таглаад (түлэхгүйн тулд) дахиж 40 минут жигнэнэ.
- Кекээ зуухнаасаа гаргаад хэвнээс нь гаргаж сервисний таваг дээр байрлуулаад өрөөний темпратурт ирэхээр хэрчээд сервислэж болно.
2 comments:
Сvv нь хэзээ хийх вэ? Турших гэсэн юм.
suugee guriltaigaa eeljluuleed hiigeerei
Post a Comment