Соусанд нь сүү ордог. Ном судар дээр 1-с доош насны хүүхдүүдэд шууд уухаар сүү өгч болохгүй ч хоолонд нь орц болгон хэрэглэж болно гэсэн байдаг гэнэ. Мөн арваас доош сартай хүүхдэд тэжээл бэлтгэж байгаа бол сүүний орцыг таллаад оронд нь ус хэрэглэхийг санал болгосон байна.
Орц:
* 200 гр цагаан цэцэгт байцаа
* 1 амттаны халбага масло
* 1 амны халбага гурил
* 150 мл сүү (Хэрэв хүүхэд тань 10 сараас бага бол 75 мл сүү, 75 мл ус)
* 1 амны халбага үрсэн бяслаг
* Давс - нэгээс дээш насныханд
Бэлтгэх нь:
- Цэцэгт байцааны цэцгүүдийн (цагаан хэсгийг) салган авч зөөлөртөл нь чанана эсвэл жигнэнэ.
- Масло хайлуулаад гурилаа нэмнэ. Сүүгээ нэмнэ. Сайтар хутгана. Бөөгнөрүүлэхгүй байх хэрэгтэй. 5 минут хэртэй буцалгасаны дараа галаа унтраагаад бяслагаа нэмнэ. Энэхүү соусыг бешамель (Béchamel sauce) соус/ цагаан соус гэнэ. Франц соус юм.
- Чанаж эсвэл жигнэж бэлэн болгосон цэцэгт байцаагаа энэхүү соусандаа хийгээд сэрээгээр нухаад эсвэл блендэрдэж хүүхэддээ идүүлнэ.
2 comments:
sain uu unexeer goe bolon xiixed amarxan joruud bnaa..bi odoo amar ..jamar neg zuil xiix bol..ju xiixee medexgui bol tanaixaar orood l sanaa avdag bolloo..bayarlalaa..:-)
my pleasure :)
Post a Comment